No menu items!
HomeОнцлох үйл явдалИрэх пүрэв гарагт бүх нийтээр амарна

Ирэх пүрэв гарагт бүх нийтээр амарна

-

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 111 жилийн ой арванхоёрдугаар сарын 29-ний пүрэв гаригт тохионо. Энэ өдөр бүх нийтээрээ амрах хуультай.

111 жилийн тэртээ монголчууд Манж Чин Улсын харьяанаас бүрэн гарч, тусгаар үндэстэн болохоо зарлан тунхаглажээ.

1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд Богд Жавзандамба хутагтыг хаан ширээнд залж, түүнд төрийн тамга, далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий Засгийн газрыг байгуулах шийдвэр гаргасан түүхтэй.

Олноо өргөгдсөн Монгол Улс

Гадаад хэргийг эрхлэн шийтгэх яамны Чин ван Ханддорж,

Цэргийн яамны Эрдэнэ далай ван Гомбосүрэн,

Сангийн яамны Түшээ гүн Чагдаржав,

Шүүх яамны Эрдэнэ ван Намсрай,

Дотоод явдлын яамны Да лам Цэрэнчимэд нарын сайдтайгаар байгуулагдав. Монгол Улсын анхны Ерөнхий сайдаар Сайн Ноён хан Намнансүрэнг тавьж байв.

Тухайн өдөр монголчууд тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан баярыг Нийслэл хүрээнд төдийгүй Улиастай, Ховд гээд томоохон хот суурин газарт болон хөдөө орон нутагт нийтээрээ тэмдэглэж байв. Тэр байтугай монгол айл бүхэн энэ өдөр амьтны амь таслахыг тэвчиж, буян үйлдэж байсан гэж сурвалжид бичигдэн үлджээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр “Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ой”-г тэмдэглэх тухай зарлиг 2008 оны арванхоёрдугаар сарын 28-нд гаргаснаар улс даяараа энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг болсон билээ.

Т.Энхжаргал
Т.Энхжаргал
Zaag.mn сайтын сэтгүүлч

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд