No menu items!
HomeСэтгэлзүйн эрүүл мэндБ.Мөнхзаяа: 2-5 насны хүүхэд өдөрт нэгээс багагүй цаг дэлгэц ашиглавал тохиромжтой

Б.Мөнхзаяа: 2-5 насны хүүхэд өдөрт нэгээс багагүй цаг дэлгэц ашиглавал тохиромжтой

-

СЭМҮТ-ийн сэтгэл зүйч Б.Мөнхзаяа “Онлайн орчинд аюулгүй байх нь” сэвдээр мэдээлэл өглөө.

Цахим орчинд өөрсдийгөө хэрхэн хамгаалах вэ?

  • Бид баталгаагүй, шинжлэх ухааны үндэслэл, нотолгоогүй, эх сурвалж нь тодорхой бус мэдээллийг бусадтай хуваалцахдаа сайтар судлах хэрэгтэй
  • Нөгөө талаас сошиал сүлжээнд гарч буй зарим баталгаагүй мэдээлэлд иргэд өөрсдөө шүүлтүүртэй хандах хэрэгтэй байна. Мэдээллийн ганц хоёр баталгаат сувгаас хэрэгцээтэй мэдээллээ аваарай.
  • Хувь хүн, албан байгууллага, хэвлэл мэдээллийн ажилтнууд аливаа зүйлсийг нийтэд түгээхдээ массын болон нийтийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлж болохыг харгалзаж мэдээллээ түгээдэг байгаасай гэж хувь болон мэргэжлийн хүний зүгээс хүсэж байна. 
  • Шинэ найз нөхөдтэй болох нь сошиал орчинд татагдах нэг шалтгаан боловч хүн бүр чиний хүсдэгтэй адил санаа, сэдэлтэй байдаггүйг санаарай. Ялангуяа өсвөр насны охид, хөвгүүдтэй эцэг эхчүүд анхаараарай.
  • Эцэг эхчүүд хүүхэд өсвөр үеийнхнийхээ үзэж буй зүйлийн агуулга, нэгдэж, дагаж буй групп, пэйж хуудсуудын агуулга, үйл ажиллагааны чиглэлд нь хяналт тавиарай. Цахим орчинд өртөж болох сөрөг зүйлсийн талаар хэлж, ярьж эрсдлээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй.
  •  Хувийн нууц мэдээллийг хамгаалах нь чухал учир амархан таахааргүй нууц үг ашиглаарай.

Хаанаас тусламж авах вэ?

  • Цахим орчны аюулгүй байдалтай холбоотой мэдээллийг Хүүхдийн тусламжийн 108 утас, ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газарт мэдээлж болно. 
  • Цахим орчны хэтрүүлэн хэрэглээтэй холбоотой үүсэх сэтгэл зүйн тулгамдсан асуудал үүсвэл 1800-2000 утсанд хандаж болно

Хүүхдийн дэлгэцийн хэрэглээ цагийн ямар хязгаарлалттай байдаг вэ?

  • 2 хүртэлх насны хүүхдэд дэлгэц огт хэрэглэхгүй.
  • 2-5 насны хүүхэд өдөрт нэгээс багагүй цаг дэлгэц ашиглах ёстой
  • 5-18 насны хүүхэд насны хүүхэд дэлгэцийг өдөрт 2-оос багагүй цаг ашиглах нь зохистой гэсэн цагийн заалт байдаг.

Орой бүр 22 цаг гэхэд интернет болон тоног төхөөрөмжүүдээ унтрааж, хүүхдүүдээ оронд нь оруулж үлгэр уншиж өгөх зэрэг аргаар унтаж амрахад нь туслах хэрэгтэй.

Дэлгэцийн зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй бие махбодод үүсдэг хор хөнөөлийг хүмүүс сайн мэддэг. Тухайлбал, хүүхдийн нүдний хараа, өсөлтөд муугаар нөлөөлдөг. Томчуудын хувьд булчин шөрмөс чангарах, бие чилэх, ядрах, нойргүйдэх гэх мэт олон сөрөг нөлөө гардаг. Тиймээс цахим орчинд  цагийн хязгаартайгаар, зөв зохистой эерэг хандлагатай, үр бүтээлтэй  оролцохыг уриалж байна.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд