Ирэх сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550 мянган төгрөг болно

0
275

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хороо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 550 мянган төгрөг байхаар тогтоосон нь ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөгдөхөөр болжээ.

Өнөөдрийн байдлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420,000 төгрөг байгаа бөгөөд он гараад 130,000 төгрөгөөр нэмэгдэх юм. Харин 2024 онд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны 1 дүгээр улиралд багтаан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооноос шинэчлэн тогтоох аж.