No menu items!
HomeОнцлохЁ.Баатарбилэг: Хагас жилийн үнэлгээ, багшийн өгсөн оноо, теле хичээлийн оролцоог тооцон дүнг...

Ё.Баатарбилэг: Хагас жилийн үнэлгээ, багшийн өгсөн оноо, теле хичээлийн оролцоог тооцон дүнг гаргана

-

Энэ жил 28500 хүүхэд ЕБС төгсөх ба 10 мянган эцэг эх санал өгсний 70 хувь нь танхимд багшаар сургалт, давтлага авах хүсэлтийг гаргажээ. Тэдгээр хүүхдийн 10 мянган гаруй нь ийм хүсэлтэй байгаа аж. Тиймээс эцэг эх, төгсөх ангийн хүүхдүүдийн хүсэлтээр тавдугаар сарын байдлыг харгалзан танхимаар буюу нэг ангид цөөн тооны хүүхдийг хамруулан давтлага өгөх боломжийг судалж байна. Гэхдээ яаран шийдвэр гаргахгүй, УОК-ын шийдвэр, нөхцөл байдлыг харгалзана гэдгийг хэллээ.

Хамгийн сүүлийн мэдээллээр 192 оронд цэцэрлэг, сургууль бүрэн хаасан. Нэлээдгүй улс орнуудад хэсэгчлэн хаагаад байна. Үүний улмаас дэлхийн 1.7 тэрбум хүүхэд, залуус сургалтад хамрагдах боломжгүй болоод байгаа нь нийт суралцагчдын 91.3 хувийг эзэлж байна.

Өнөөдрийн байдлаар сургалтын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой Засгийн газрын нэг тогтоол, сайдын хоёр захирамж гарсан байна. Есдүгээр сарын 1-н хүртэл хичээл сургууль хойшилсонтой холбоотойгоор эцэг эх, сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад үйл ажиллагаагаа хэрхэн зохион байгуулах вэ гэдэг хүлээлт үүсээд байгаа. Үүнд хариулт өгөх зорилгоор дараах мэдээллийг өглөө.

СӨБ БА ЕБС-ийн тухай

  • Багш, суралцагчдын дунд бүх төрлийн тэмцээн, уралдаан, олимпиодыг 2020 оны намар хүртэл хориглосон.
  • Төгсөлтийн гэрчилгээг 06.07-нд олгохыг боловсролын байгууллагад үүрэг болгосон.
  • Зуны бүхий л төрлийн сургалтыг зогсоосон.
  • ЕБС-ийн бүх сурагчийг 100 хувь анги дэвшүүлэх үүргийг удирдлагуудад  өгсөн.
  • Хагас жилийн үнэлгээ, багшийн өгсөн оноо, теле хичээлийн оролцоог тооцон дүнг гаргана.
  • Улаан шугам гэж байхгүй, хүссэн хүүхэд бүр 10-р ангидаа дэвшинэ.
  • Анги засварыг энэ жил зогсооно. Эцэг, эхчүүдээс засварт зориултж мөнгө хураахгүй.
  • Сургуулийн номын сангаас авч хэрэглэж байгаа номыг хураах, хүүхэд шинээр бүртгүүлэх үйл ажиллагааг наймдугаар сарын хоёрдугаар хагаст зохион байгуулна.

Их, дээд сургууль

  • Их, дээд сургууль, коллежтэй холбоотой сайдын тушаалд 2020-2021 оны бакалаврын зэргийн хөтөлбөрт элсэлт авахдаа босго оноо төрийн өмчийн их, дээд сургуульд 480, хувийн өмчийн дээд сургуульд 410, орон нутгийн өмчийн их, дээд сургуульд 400 оноо байхаар тогтоосон.
  • 2019-2020 оны хаврын улирлын сургалт, диплом хамгаалалт, төгсөлтийг 2020 оны зургаадугаар сарын 20-ны дотор цахим хэлбэрээр зохион байгуулна.
  • Төгсөлттэй холбоотой хонхны баярыг олноор цугларч тэмдэглэж болохгүй.
  • Засгийн газрын тогтоолоор буцалтгүй тусламж үзүүлдэг оюутнууд байдаг. Энэ жилийн тухайд Сургалтын төрийн сангаас 8,460 оюутанд 169 тэрбум төгрөгийн тусламж олгоно. Төрийн сангаас мөнгө нь удахгүй орно. Эдгээр оюутныг шалгалтад заавал хамруулна.
  • Их, дээд сургуулийн элсэлтийг 2020 оны долоодугаар сарын 10-ны дотор орон даяар цахимаар зохион байгуулна. 

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд