No menu items!
HomeХэн юу хэлэвД.Амарбаясгалан: Нүүрсний хулгай бий эсэхийг шалгаж байгаа

Д.Амарбаясгалан: Нүүрсний хулгай бий эсэхийг шалгаж байгаа

-

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.

Тэрбээр “6.4 сая тонн нүүрс алдагдсан гэдэг мэдээлэл өнөөдрийн байдлаар Засгийн газарт ирээгүй байна. Энэ нь бодит тоо эсэхэд эргэлзэж байгаа. Ийм их хэмжээний мөнгөн дүнтэй их хэмжээний нүүрс хулгайлагдаж гарна гэдэг ойлголт бодит байдал дээр дэгсдүүлсэн тоо гэж харагдахаар байна. Цар тахлын үед бүтэн жилд улсын хилээр гарсан нийт нүүрсний хэмжээ 6-7 сая тонн нүүрс хэмээн яригддаг. Гэтэл ийм хэмжээний нүүрс хулгайд алдагдаж гарсан эсэхэд эргэлзээ байна. 

УИХ-аас гарсан ажлын хэсэг, хууль хяналтын байгууллага хяналт шалгалт явуулж байна. Мөн Засгийн газар давхар хяналт шалгалт явуулж байна.

Үүнтэй холбогдуулан өнөөдөр Ерөнхий сайдад Улсын ерөнхий прокуророос албан хүсэлт ирсэн. Тодруулбал, хоёр улсын прокурорын байгууллагууд Монгол Улсаас гарч багаа нүүрсний гаалийн мэдүүлэг, БНХАУ руу орсон нүүрсний гаалийн мэдүүлэг хоёрыг тулган нягтлах үйл ажиллагааг хамтарч хэрэгжүүлэх саналтай байна. Үүнийг Засгийн газрын зүгээс дэмжиж ажиллаач гэх албан хүсэлт ирсэн. Засгийн газрын хуралдаанд Ерөнхий сайд саналыг уншиж танилцуулаад, Засгийн газраас дэмжиж ажиллахыг асуудал эрхэлсэн зургаан сайдад үүрэг болгосон.

Нүүрсний хулгайтай холбоотой хоёр асуудал бий. Нэгт, нүүрсний хулгай гэдэг асуудал 2017 оноос хойш яригдаж байгааг та бүхэн мэднэ. “Эрдэнэс Тавантолгой” компани орон нутгийн “Тавантолгой” компанийн хооронд зөрүү үүссэн. Үүнийг дагаад их хэмжээний нүүрс алдагдсан байх эрсдэл үүсжээ. Энэ нүүрс ямар арга замаар алдагдав гэдэг асуудал Засгийн газрын анхаарлын төвд орсон.

Хоёрт, нүүрсний тээвэртэй холбоотой үүсэж буй олон нийтийн дунд үүссэн эргэлзээ байна. Улс төрчид тээврийн үйл ажиллагааг эрхэлж байна гэдэгтэй холбоотой янз бүрийн хардалт сэрдэлт гарч ирж байна. Үүнийг богино хугацаанд ил тод болгож, олон нийтэд мэдээлэх ажил явагдаж байна. Нөгөө талдаа дугаар нь өөрчлөгдсөн, хоосон гэж мэдүүлсэн хэрнээ нүүрс ачиж гарсан асуудал хүртэл үүнийг дагаад бий болж байгаа. Уг асуудалтай холбоотой хяналт шалгалтын үйл ажиллагаа хууль хяналтын байгууллагуудад явагдаж байгаа” гэв.

Мөн тэрбээр “Монгол Улсын Засгийн газраас хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлүүдэд бүх талын дэмжлэг үзүүлэх зорилготой байгаа. Хувийн хэвшлүүд нь төрийн аливаа дарамт шахалтгүйгээр үйл ажиллагаагаа явуулах ёстой. Харин Монгол Улсад улс төрийн болон хууль хяналтын байгууллагууд нөлөөлөл үзүүлэх замаар давуу боломжийг өөртөө олж авсан хэд хэдэн тохиолдол бий болсон. Үүний нэг жишээ нь Дарханы төмөрлөгийн үйлдвэр болоод байна. 

2022 оны дөрөвдүгээр сард болсон Засгийн газрын хуралдаанаас тус үйлдвэрт 25 хоногийн хугацаатай санхүүгийн үйл ажиллагаанд нь хяналт, шалгалт хийх ажлын хэсэг гаргасан. 

Энэхүү хяналт, шалгалтын нэгдсэн дүнгээр 2014-2021 онд буюу нийт долоон жилийн хугацаанд концессын эрхийг хэрэгжүүлсэн этгээдүүд нь 2 их наяд 620 тэрбум төгрөгийн зөрчил гаргаж, шамшигдуулалтыг бий болгосон талаарх дүгнэлт бодитоор гарч ирсэн. Эдгээр зөрчлийг хянаж, шалгах ажил АТГ-т явагдаж байна” гэдгийг хэлсэн юм.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд