Шинээр баригдаж буй “Хүннү-2222” хорооллын цахилгаан шатны хонгил руу хүн унаж амиа алджээ

Хан-Уул дүүргийн 18 дугаар хороонд барьж буй барилгаас хүн унаж, нас барсан хэрэг өчигдөр /2022.11.29/ гарсан байна.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Хүннү 2222” хорооллын барилгын 9 дүгээр давхарт ажиллаж байсан 35 настай эрэгтэй цахилгаан шатны хонгил руу унаж нас баржээ. Уг хэрэгт Хан-Уул дүүргийн цагдаагийн Нэгдүгээр хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.