Ч.Маралмаад холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ

0
232

Зам тээврийн ноцтой осол гаргасан Ч.Маралмаад холбогдох хэрэгт Тээврийн цагдаагийн албанаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн. Тухайн хэргийг прокурор хянаад, нэмэлт мөрдөн байцаалтад өчигдөр буцаажээ.

Учир нь, Холбогдогчийн өмгөөлөгчийн зүгээс насанд хүрээгүй хохирогч С-ийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон гурван удаагийн шинжээчийн дүгнэлтийн хоёр нь хөнгөн, нэг нь хүндэвтэр гэж гарсан нь хоорондоо эрс зөрүүтэй, эргэлзээтэй байх тул дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах шаардлагатай гэсэн гомдлыг прокурорт гаргасан байна.

Харин прокурор хэргийн материал, өмгөөлөгчийн гомдлыг хянан үзээд, дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилж дүгнэлт гаргуулахаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэсэн талаар эх сурвалжууд мэдээлэв.