No menu items!
HomeНийгэмТүлэгдэлтийн төв түлэгдлийн дараах нөхөн сэргээх мэс заслын яаралтай тусламж, үйлчилгээг 24...

Түлэгдэлтийн төв түлэгдлийн дараах нөхөн сэргээх мэс заслын яаралтай тусламж, үйлчилгээг 24 цагаар үзүүлж байна

-

2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр PERENNEBELL компанийн SOMEBYMI нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд БНСУ-ын “GLOBAL SHARE” олон улсын байгууллагаар дамжуулан Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн Түлэгдэлтийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдийн эмчилгээний зардалд зориулан мөнгөн тусламж үзүүллээ. 

Тус үйл ажиллагаанд ГССҮТ-ийн Ерөнхий захирал Э.Галбадрах, Түлэгдлийн эмнэлгийн дэд захирал О.Хишигсүрэн, GLOBAL SHARE  олон улсын байгууллагын Монгол дахь мэргэжилтэн А.Найгалмаа нар оролцлоо.

ГССҮТ-ийн Ерөнхий захирал Э.Галбадрах энэ үеэр “ГССҮТ-ийн харьяа Түлэгдлийн төв эмнэлэг нь энэ сард шинэ байрандаа орж, эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлж эхэлсэн. Энэ үед өвчтөнүүдэд хандив өргөсөн танай хамт олонд талархал илэрхийлье.
Түлэгдлийн эмчилгээ нь гарах зардал өндөртэй тул ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор түлэгдэлтийн эмийн эмчилгээг 867.000 – 2.6 сая төгрөг, мэс заслын тусламж үйлчилгээ 1 – 20.8 сая төгрөг болдог. Үүнийг Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь санхүүжүүлдэг. Гэсэн хэдий ч эмчилгээний дараа гарах зардал өндөр байдаг. Тиймээс бид энэхүү мөнгөн хандивыг амьдралын түвшин тааруу түлэгдсэн өвчтөнүүдийн эмчилгээнд зарцуулна.” гэдгийг энэ үеэр онцоллоо.  

Ташрамд дурдахад Түлэгдэлтийн төв нь 60 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн баг, хэвтэн эмчлүүлэх 70 ортойгоор үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд түлэгдэлт, осголт, хөлдөлт, түлэгдлийн дараах нөхөн сэргээх мэс заслын яаралтай тусламж, үйлчилгээг 24 цагаар үзүүлж ажиллаж байна.

Эх сурвалж: ЭМЯ

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Хөшигийн хөндийд гарсан зам тээврийн ослын улмаас 14 хүн ГССҮТ-д хүргэгджээ

Цаг агаарын байдлаас шалтгаалан өчигдөр Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто зам, мөн Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны...

Хөшигийн хөндийн хурдны зам дээр 17 машин мөргөлдсөн осол гарчээ

Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-ны өглөө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу...

Их хэмжээний мөнгийг нуух зорилготой, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг илрүүлжээ

Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн шалгах газар энэ сарын 5-ны өдөр Эдийн засгийн аюулгүй байдал, татварын тогтолцоонд сөргөөр нөлөөлөхүйц их хэмжээний мөнгөн хөрөнгийг нуун далдлах зорилгоор...

“Орон сууцны захиалга өгч, барилга нь ашиглалтад орохгүй хохирсон иргэдээс гомдол, мэдээллийг авч байна”

Улаанбаатар хот болон аймгуудад орон сууцны барилга, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх явцдаа иргэдийг хохироож, зөрчил үүсгэж буй асуудлыг https://docs.google.com/... /1FAIpQLSeySIyW4.../viewform... холбоосоор Барилга, Хот Байгуулалтын Яаманд мэдэгдэх...

трэнд