No menu items!
HomeНийгэм"Өөрийгөө "сайдын хүү" хэмээн бусдын амгалан байдлыг алдагдуулсан иргэнд зөрчлийн хэрэг нээн...

“Өөрийгөө “сайдын хүү” хэмээн бусдын амгалан байдлыг алдагдуулсан иргэнд зөрчлийн хэрэг нээн шалгаж байна”

-

Цагдаагийн байгууллагаас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр, Өөрийгөө “сайдын хүү” гэж нэрлэж буй нэгэн иргэн, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, улмаар бусадтай маргаж буй бичлэг цацагдаад буй хэргийг талаар мэдээлэл өгөв.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Г.Мөнхбаяр “Цагдаагийн байгууллагад энэ оны есдүгээр сарын 1-2-ны өдөр шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутагт байрлах хотхоны зогсоолоос “Mercedes-Benz” маркийн автомашины жолооч 34 настай иргэн Д нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Toyota Рrius-20, LEXUS 250 маркийн автомашиныг мөргөн бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан гэх гомдол мэдээлэл бүртгэгдсэн.

Уг мэдээллийн дагуу Хан-Уул дүүргийн замын цагдаагийн хэлтсээс зөрчлийн хэргийг нээж, шалгалтын ажиллагааг явуулж байна.

Мөн энэ сарын 26-ны өдөр цахим орчинд нийтлэгдсэн бичлэгт дээрх тээврийн хэрэгслийн жолооч, зорчигч нар нь бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан байна.” гэлээ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Хөшигийн хөндийд гарсан зам тээврийн ослын улмаас 14 хүн ГССҮТ-д хүргэгджээ

Цаг агаарын байдлаас шалтгаалан өчигдөр Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто зам, мөн Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны...

Хөшигийн хөндийн хурдны зам дээр 17 машин мөргөлдсөн осол гарчээ

Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-ны өглөө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу...

Их хэмжээний мөнгийг нуух зорилготой, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг илрүүлжээ

Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн шалгах газар энэ сарын 5-ны өдөр Эдийн засгийн аюулгүй байдал, татварын тогтолцоонд сөргөөр нөлөөлөхүйц их хэмжээний мөнгөн хөрөнгийг нуун далдлах зорилгоор...

“Орон сууцны захиалга өгч, барилга нь ашиглалтад орохгүй хохирсон иргэдээс гомдол, мэдээллийг авч байна”

Улаанбаатар хот болон аймгуудад орон сууцны барилга, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх явцдаа иргэдийг хохироож, зөрчил үүсгэж буй асуудлыг https://docs.google.com/... /1FAIpQLSeySIyW4.../viewform... холбоосоор Барилга, Хот Байгуулалтын Яаманд мэдэгдэх...

трэнд