No menu items!
HomeУлс төрО.Цогтгэрэл: Түгжрэлээ шийдэх арга нь захиргааны, цахим гэх мэт аргацаасан байдалтай байна

О.Цогтгэрэл: Түгжрэлээ шийдэх арга нь захиргааны, цахим гэх мэт аргацаасан байдалтай байна

-

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хурал өнөөдөр болж, хэлэлцсэн асуудлынхаа талаар мэдээлэл хийлээ. 

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл “МАН-ын 2020 оны мөрийн хөтөлбөр таван бүлэгтэй. Тавдугаар бүлэг буюу хот хөдөөгийн хөгжил дээр гэхэд 207 зүйл амласан. Гэтэл хотод түгжрэл, утаа гэдэг асуудал юу болж байна. Түгжрэлийг шийдэх асуудал юу болж байна. Монгол Улсад -20, -30 хэм хүрч л байдаг шүү дээ. Түгжрэлээ шийдэх арга нь захиргааны, цахим гэх мэт аргацаасан байдалтай. Нийгмийн бухимдлыг тэсэж гарах гэж л байна.

Тодруулбал, бүс нутгуудад үйлдвэр технологийн албан парк байгуулна гэж 2020 онд хэлсэн. Удахгүй 2023 он гарна. Хэдэн аж үйлдвэрийн парк Монгол Улсад байгуулагдсан байгаа вэ гэхээр нэг ч байхгүй байна. Төв суурин газрын иргэдийн 70-аас дээш хувийг орон сууцаар хангана гэсэн нь мөн л хэрэгжээгүй. МАН-ын дөрвөн жилээр амласан мөрийн хөтөлбөр 75 хувьтай явна. Хэдхэн хоногийн дараа 2023 он гарах гэж байна. Үүнийг ард түмэн, тэр дундаа эрх баригчид өөрсдөө анзаарч дүгнэлт хийж, мөрийн хөтөлбөрт амласан зүйлсээ хийгээсэй гэдэг үүднээс бид ажлуудыг нь санууллаа” гэв

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Хөшигийн хөндийд гарсан зам тээврийн ослын улмаас 14 хүн ГССҮТ-д хүргэгджээ

Цаг агаарын байдлаас шалтгаалан өчигдөр Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто зам, мөн Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны...

Хөшигийн хөндийн хурдны зам дээр 17 машин мөргөлдсөн осол гарчээ

Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-ны өглөө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу...

Их хэмжээний мөнгийг нуух зорилготой, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг илрүүлжээ

Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн шалгах газар энэ сарын 5-ны өдөр Эдийн засгийн аюулгүй байдал, татварын тогтолцоонд сөргөөр нөлөөлөхүйц их хэмжээний мөнгөн хөрөнгийг нуун далдлах зорилгоор...

“Орон сууцны захиалга өгч, барилга нь ашиглалтад орохгүй хохирсон иргэдээс гомдол, мэдээллийг авч байна”

Улаанбаатар хот болон аймгуудад орон сууцны барилга, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх явцдаа иргэдийг хохироож, зөрчил үүсгэж буй асуудлыг https://docs.google.com/... /1FAIpQLSeySIyW4.../viewform... холбоосоор Барилга, Хот Байгуулалтын Яаманд мэдэгдэх...

трэнд