No menu items!
HomeСэтгэлзүйн эрүүл мэндБ.Жаргал: Стрессийг үүсгэх хүчин зүйл нь сөрөг бодлоос эхлэлтэй

Б.Жаргал: Стрессийг үүсгэх хүчин зүйл нь сөрөг бодлоос эхлэлтэй

-

СЭМҮТ-ийн сэтгэл засалч эмч Б.Жаргал “хэн, яагаад, хэзээ сэтгэцийн тулгамдсан асуудалд өртдөг вэ?” сэдвээр мэдээлэл өгснийг сийрүүлэн хүргэж байна.

– Сэтгэцийн эрүүл мэндээ яагаад анхаарах ёстой вэ?

– Хүний эрүүл мэнд нь дараах гурван хүчин зүйлтэй салшгүй холбоотой байдаг.

  • Бие махбодын хувьд эрүүл
  • Сэтгэцийн хувьд эрүүл
  • Нийгмийн хувьд эрүүл байх ёстой.

Энэ гурван хүчин зүйл нь хүний эрүүл мэндийг тодорхойлдог. Тухайн хүний сэтгэл санаа нь амар тайван байвал бие махбод нь эрүүл байна. Сэтгэлийн зовуурьтай, хямарсан, түгшүүртэй байвал бие махбодод нь өвчлөл үүсч, бусадтай харилцахаас төвөгшөөх эсвэл бүдүүлгээр  харилцах зэрэг асуудлуудыг үүсгэж байдаг. 

– Ямар хүнийг сэтгэцийн тулгамдсан асуудалтай гэх вэ. Мөн сэтгэцийн эмгэг гэж чухам юуг хэлээд байна вэ?

– Сэтгэцийн эрүүл мэндийг ерөнхийд нь дараах гурван байдлаар ангилж авч үздэг.

1. Сэтгэцийн хувьд эрүүл

2. Сэтгэцийн тулгамдсан асуудалтай

3. Сэтгэцийн эмгэгтэй

Аливаа бэрхшээл, асуудалд өртөхөд түүний даван туулах, дасан зохицох чадвартай хүнийг сэтгэцийн хувьд эрүүл гэж үздэг.  Харин аливаа бэрхшээлд стрессдэж, түүнийгээ эрүүл бус аргаар даван туулж буй хүнийг сэтгэцийн тулгамдсан асуудалтай гэнэ.

Манай улс нь сэтгэцийн эмгэгийг оношлохдоо ДЭМБ-аас гаргасан  өвчлөлийн олон улсын 10 дугаар  ангиллыг мөрдлөг болгодог. Энэ ангиллын 5 дахь бүлэгт нь сэтгэцийн эмгэгийг оношилдог. Энэ оношлогооны шалгуурт нийцвэл сэтгэцийн эмгэгтэй гэж оношилно. Үүнд:

Тархины гэмтэл бэртлээс шалтгаалсан эмгэг

Архи, тамхи, мансууруулах бодисын хамааралтай эмгэг гэх мэт зүйлс багтана. Тухайн эмгэгийн шинж тэмдэг нь  хагас жил болон түүнээс дээш хугацаагаар үргэлжилж байвал сэтгэцийн эмгэг гэж бүрэн оношилно. 

– Сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлс нь юу байдаг вэ?

– Маш олон зүйл нөлөөлнө. Биологийн хүчин зүйл байна. Бие махбодын эмгэгээр өвдөх, хүнд өвчин тусах зэрэг нь нөлөөлж болно. Жишээлбэл хүн хөнгөн ханиад хүрэхээрээ амархан ядарч, сэтгэл санааны хямралд ордог. Мөн ахуй амьдралын зөв биш дадлууд нь сэтгэцийн эрүүл мэндэд эрсдэл учруулдаг.

Цаашлаад тухайн хүний өссөн орчин зэрэг нь хүртэл сэтгэцэд нөлөөлж байдаг. Мэдээж нийгмийн хүчин зүйлүүд ч гэсэн нөлөөлнө л дөө. Түүнчлэн хувь хүний бие махбодын онцлог гэж бий. Асуудалд хүчтэй эсвэл тайвнаар хариу урвал үзүүлдэг хүмүүс байж болно шүү дээ.

– Стрессийн талаар ярилцъя. Стресс гэж юу вэ, хэрхэн даван туулах вэ?

– Стресс хүн бүхэнд л байдаг зүйл. Түүнд хүмүүс бие махбодын болон сэтгэл зүйн хариу урвал үзүүлж тэмцэж болно. Нэг бол зугтаж болно шүү дээ. Нөгөө талдаа стресс хүнийг өдөөгч хүчин зүйл болдог. Бидний тархинд стресс, айдсыг мэдэрч байдаг төв бий. Тэр нь цочирхоор бөөрний дээд булчирхайд очиж, стрессийн даавар ялгардаг. Ингэхэд амьсгал түргэсэж, гал хөл салгалах, зүрхний цохилт түргэсэх шинж илэрнэ. Үүнийг стрессийн хариу урвал гэж байгаа юм. Энэ хэр удаан хугацаанд үргэлжлэх нь тухайн хүний онцлогоос шалтгаална.

Энэ бол ерөнхийдөө богино хугацааны стресс юм. Түүнчлэн сөрөг бодлууд стрессийн голомтыг улам цочроож байдаг. Стрессийг үүсгэх хүчин зүйл нь сөрөг бодлоос эхлэлтэй. Энэ үед тайвшруулах амьсгалын дасгал хийвэл ач холбогдолтой. Тиймээс бухимдсан үедээ амьсгалын дасгалыг багадаа гурван удаа хийж хэвшээрэй.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд