НҮҮР Зөвлөгөө Ханиад, томууны үед хүүхдийн халуун бууруулах арга

Ханиад, томууны үед хүүхдийн халуун бууруулах арга

0
745

Амьсгалын замын халдварт өвчний үеийн түгээмэл шинж тэмдэг бол ХАЛУУРАХ юм. Халууныг хэрхэн зөв хэмжих болон халууралтыг хэрхэн бууруулах аргатай танилцаарай. Бага насны хүүхдийн халууныг зөв хэмжих нь маш чухал бөгөөд эцэг эхчүүд энэ аргыг суралцах хэрэгтэйг НЭМҮТ-өөс зөвлөж байна.

Халууралтын үед хүний дархлааны тогтолцоо идэвхжиж биеэс интерфероны ялгаралт нэмэгдэн халдварын эсрэг хариу урвал үзүүлдэг тул дур мэдэн халуун бууруулах эмийг хэрэглэж болохгүй. Хэрэв хүүхэд 38 ба түүнээс дээш хэм халуурч байвал эмчид хандан зөвлөгөө авна.

Харин 37-37.5 хэм хүртэл халуурч байвал, механик аргаар буюу толгойд хүйтэн жин тавих, бүлээн шингэй хангалттай уулгана.

37.5- 38 хэм хүртэл халуурч байвал, Спиртийн 76 хэмийн уусмал /цэнхэр/ шингээсэн хөвөнгөөр нимгэн арьс бүхий хэсгээр нэг минут орчим арчина. Хэрэв үр дүнгүй бол парацетамолыг эмчийн зааврын дагуу насанд тохирсон тунгаар хэрэглэнэ.

error: Content is protected !!