No menu items!
HomeЭрүүл мэндЦ.Наранзул: Томуугийн В хэв шинжийн вирусийн Викториа хувилбарын омог бүртгэгдсэн

Ц.Наранзул: Томуугийн В хэв шинжийн вирусийн Викториа хувилбарын омог бүртгэгдсэн

-

Улсын хэмжээнд тохиолдож буй амьсгалын замын вирусийн халдварын нөхцөлд 2022 оны 46 дугаар долоо хоног буюу арваннэгдүгээр сарын 14-20-ны өдрүүдэд ХӨСҮТ-өөс тандалт хийжээ. Уг тандалтын үр дүнгийн мэдээллийг ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторийн эрхлэгч Ц.Наранзул өглөө.

Тэрбээр “Дээрх хугацаанд нийт 1,300 гаруй сорьцыг түүвэрлэн, томуугийн вирус болон коронавируст халдварын хувилбаруудыг ялгах судалгаа шинжилгээ хийхэд долоон хувьд нь томуугийн В хэв шинжийн вирус илэрсэн бол 93 хувьд нь коронавируст халдварын тохиолдол илэрсэн.

Түүнчлэн дээрх тандалтын судалгаагаар манай оронд томуугийн В хэв шинжийн вирусийн Викториа хувилбарын омог анх бүртгэгдсэн нь илэрсэн. Энэхүү вирусийн хэв шинж нь цааш тархах магадлал нь бүрдсэн байна гэсэн үг.

Харин коронавирусийн тандалтын хувьд өнгөрсөн долоо хоногтой харьцуулбал эерэг илрэлт нь дөрвөн хувиар нэмэгдсэн байна. Тэдгээрийн хувилбарыг тодорхойлоход дэлхийн бусад орнуудад тархалттай байсан Омикрон хувилбарын 11 дэд хувилбар өвчлөлийн шалтгаан болж байгаа нь тогтоогдсон.

Үүнээс сүүлийн үед Омикроны BQ.1.2 хувилбар илүү давамгайлж байгаа буюу 58 хувьд бүртгэгдэж байгаа бол 38 хувьд ВА.5.2 хувилбар бүртгэгдэж байна. Мөн өнгөрсөн зун тархаж байсан ВА.2-ын 3.2 гэсэн дэд хувилбар бага хэмжээгээр бүртгэгдсэн” гэлээ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд