НЭМҮТ: Нойргүйдлээс шалтгаалж жин нэмэх сөрөг өөрчлөлт гарч болно

0
106
asian man in bed suffering insomnia and sleep disorder thinking about his problem at night

Нойргүйдлээс шалтгаалж бидний биед гарах сөрөг өөрчлөлтүүдийн талаар НЭМҮТ-өөс мэдээлэл өглөө.

Тодруулбал, Нойргүйдлээс шалтгаалж бидний биед

  • Ажлын бүтээмж багасна.
  • Аз жаргалын даавар буурна
  • Стрессийн түвшин нэмэгдэнэ.
  • Дархлаа буурна.
  • Гоо сайхан алдагдана.
  • Ажлын ачаалал даах чадвар багасгана.
  • Уур бухимдалгүй үүснэ.
  • Тархины сэтгэн бодох чадвар багасна
  • Ой тогтоолт, анхаарал төвлөрөлт муудна.
  • Жин нэмэгдэх зэрэг сөрөг үр дагавар гардаг байна.

May be a cartoon of 1 person and text

Түүнчлэн нойргүйдэлд өртөхгүйн тулд юу анхаарах зүйлсийн талаар СЭМҮТ-ийн сэтгэл засалч, их эмч Л.Жавхлан дараах мэдээллийг өгч байв.

Нойргүйдэлд өртөхгүйн тулд юу анхаарах вэ?

Хэт их мэдээллээс зайлсхийх – Олон тооны мэдээллийг янз бүрийн баталгаагүй эх сурвалжаас авснаар айдас, түгшүүр нэмэгддэг. Энэ нь нойр болон бусад олон зүйлст нөлөөлдөг. Тиймээс тодорхой эх сурвалжаас үнэн бодит мэдээлэл авдаг байх  хэрэгтэй.

Өдөр тутмын хуваарь гаргаж түүндээ тууштай байх – Удаан хугацаанд нэгэн хэвийн байдалд байх байх нь ажил амьдралын хэмнэлийг алдагдуулж, олон зүйлд сатаарах нөхцөл үүсгэдэг. Ингэснээр цагийн баримжаа алдагдаж, бүтээмж буурдаг.

Байгалийн гэрэлтүүлэгтэй байх – Байгалийн гэрэлтүүлэг нь бидний  өдрийн хэмнэлийг тааруулж байдаг. Тиймээс гэртээ байгалийн гэрэлтүүлгийг байнга оруулж байх шаардлагатай. Харин зохиомол гэрэлтүүлэг нь бие махбод, физиологийн хариу урвалыг алдагдахад хүргэдэг. 

Унтах таатай орчин бүрдүүл – Унтахаас өмнөх явцад мэдээллийн хэрэгсэл оролдохгүй, аль болох дэлгэцээс хол байх хэрэгтэй. Олон зүйлст сатаарах нь хэвийн унтаж амрахад сөргөөр нөлөөлдөг. Тухайн хүний биеийн онцлогоос хамаарч нойргүйдэл янз бүрийн байдлаар үргэлжилж болох учир шаардлагатай тохиолдолд мэргэжлийн эмч, эмнэлэгт хандаж танин мэдэхүйн, зан үйлийн эмчилгээ хийлгэх боломжтой.