No menu items!
HomeЭмч зөвлөж байнаР.Амарбаясгалан: Цус харваад гурван цаг өнгөрвөл эмчилгээ авах боломжгүй

Р.Амарбаясгалан: Цус харваад гурван цаг өнгөрвөл эмчилгээ авах боломжгүй

-

Жил бүрийн аравдугаар сарын 29-ны өдрийг дэлхий нийтээр харвалтын эсрэг өдөр болгон тэмдэглэдэг. Үүнтэй холбогдуулан анагаах ухааны доктор, клиникийн профессор, Нэгдүгээр төв эмнэлгийн Мэдрэлийн зөвлөх эмч Р.Амарбаясгалантай тархины цус харвалтын талаар ярилцлаа.

-Өнөөдрийн өдөрлөгийн талаар яриагаа эхлүүлье?

-Өнөөдөр дэлхий нийтээр тархины харвалттай тэмцэх өдөр болж байна. Манайх 2009 оноос эхлээд жил болгон зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаад 10 дахь жилдээ тэмдэглэж байна. Яагаад олон нийтийн анхаарлыг тархины харвалт татаж байна вэ гэхээр энэ бол маш аюултай өвчин юм. Үхэлд хүргэх байдлаараа дэлхий дахинд хоёрдугаар байранд ордог. Манай улсын хувьд энэ өвчин нь хавдар, зүрх судасны өвчлөлтэй зэрэгцээд хоёр, гуравдугаар байранд явж байна. АНУ-д гуравдугаар байранд ордог. Дэлхийн харвалтын байгууллагаас энэ жилийн уриаг  “Дөрвөн хүнээс нэг нь харвах эрсдэл бүрдсэн байна. Тэр нь та биш биз” гэсэн уриан дор зохион байгуулж байна.

-Тархины харвалтад хүргэх эрсдэл нь юу байдаг вэ? Юунаас болж үүсэх вэ?

-Зүгээр байж байхад харвалт өгөхгүй, харвалтад хүргэх эрсдэл, хүчин зүйлүүд гэж байдаг. Манай хүн амын дунд хийсэн шаталсан судалгаагаар харвалт өгөх үндсэн гол шалтгаан нь цусны даралт ихсэх өвчин юм. Тэгэхээр дээрх судалгаагаар манай хүн амын 51,9 хувь цусны даралт өндөртэй гарсан.

Эдгээрээс 70 хувь нь өөрсдийн даралтыг хэмждэггүй, даралт ихтэйгээ мэдэхгүй явж байна. Мөн 20-29 насны залуучуудын дунд цусны даралт ихсэх өвчин өндөр байгаа. Энэ бол аюултай зүйл юм. Өөр нэг хүчин зүйл нь архи, тамхины хэрэглээ их байгаатай холбоотой. Тэгэхээр манай улс бол 50-аас дээш хувиар архи, тамхины илүүдэл хэрэглээтэй орон.

Хүн амын 30 орчим хувь нь тамхи татдаг гэсэн судалгаа гарсан. Үүнээс гадна мөн 50-иас дээш хувь нь таргалалт, илүүдэл жин, хөдөлгөөн багадалттай байна. Мөн бидний дунд стресс бухимдал, буруу хооллолт их байгааг хүн бүр мэдэж байгаа. Дээрх бүгд харвалтын хүчин зүйлүүд болдог. Тэгэхээр бидний дунд өндөр нөхцөл бүрдсэн байна.

-Урьдчилан сэргийлэхийн тулд яах ёстой байдаг вэ?

-Харвалтаас сэргийлэх гол зүйл нь харвалтын тухай хүн бүр мэдлэгтэй байх ёстой. Мөн нэгдүгээрт зөв хооллох хэрэгтэй. Үүнд манайхныг буруутгадаг гол асуудал бол давстай цай хоол ихээр хэрэглэдэг. Өдөрт хүний авах ёстой давсны хэмжээ 5гр байдаг. Мөн өөхтэй мах их иддэг. Үүнийгээ багасгах хэрэгтэй.  Ер нь хүн таван нэгж буюу жимс жимсгэнэ, хүнсний ногоо сайн идэж байх ёстой. Ингэснээрээ хүний бие эрүүл байна. Манай орны хувьд таван нэгжид хүрэхгүй 1,4 нэгжтэй байна. Өдөрт гучин минут алхах зэрэг зүйлсийн хэвшүүлэх хэрэгтэй.

-Хэдээс хэдэн насны хүмүүс өртөх магадлал өндөр байдаг вэ?

-Насны хувьд бол өмнө нь 50-иас дээш насныханд их тохиолддог байсан бол одоо 30-40 насныханд их тохиолдох болсон. Тэр ч бүү хэл хорин хэдэн настай хүмүүст ч тохиолдож байна. Энэ бол суурь өвчтэй холбоотой, тархины судасны аневризм буюу цүлхэн гэж зүйл байдаг. Хэрэв толгой тань хүчтэй өвддөг бол заавал шинжилгээ хийлгэх шаардлагатай. Залуучууд ихэвчлэн цүлхэнтэй байдаг.

-Харвасан үед ямар тусламж үзүүлж болох, мөн тархины харвалтын илэрч болох шинж тэмдгийн талаар мэдээлэл өгөөч?

-Тэгэхээр харвасан үед яаж мэдэх ёстой вэ гэхээр тархи бол маш эмзэг эрхтэн харваад гурван цаг өнгөрвөл эмчилгээ авах боломжгүй, ямар ч эмчилгээ үр дүн байхгүй болно. Эрт мэдэж, гурван цагийн дотор эмнэлэгт хүргэх хэрэгтэй. Бид харвалтын үед илрэх 5Х шинжийг боловсруулж өгсөн байгаа. Үүнд:

  • Хэрэв таны хараа гэнэт өөрчлөгдвөл, /нүд бүрэлзэх, өрөөсөн нүд харахгүй болох, нүдэнд юм хоёрлож харагдах зэрэг/
  • Хацар нүүр мурийх,
  • Хөл гар сулраад саажих,
  • Хэл яриа ээдрэх
  • Хурдан 103 дуудах

Дээрх шинж тэмдгүүдийг хүн бүр мэдэж байх ёстой. Харвалтыг гэрээр эмчлэх боломжгүй, заавал харвалтын тасагт эмчилнэ. Манайд олон улсын жишигт нийцсэн тасаг гуравдугаар төв эмнэлэгт байгаа. Нэг, хоёрдугаар төв эмнэлэг болон Цэргийн төв эмнэлэг дээр анхан шатны харвалтын нэгжүүд байдаг. Ер нь бол аль ойрхон нэгжид, харьяалал харгалзахгүй хандах хэрэгтэй. Хэрэв ингэж очсон тохиолдолд хүний амь насны 80 хувь аврагдах боломжтой.  Ер нь 100 хүнд тохиолдоход 25 хүн нас бардаг аюултай, 80 хувь нь хөдөлмөрийн чадвар алддаг. Энэ бол хүний амьдралыг орвонгоор нь өөрчилж хувь хүн төдийгүй нийгэмд хор хөнөөлтэй өвчин юм. 

-Харвалтын дараах эмчилгээ, асаргааг хэрхэн хийх вэ?

-Хэрэв амьд үлдэж чадвал зургаан сар хүртэл хурдан сэргэлт гэдэг. Тэр үед нь маш эрчтэй нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх хэрэгтэй байдаг. Хөдөлгөөн засал, хэл засал гэх мэтчилэн. Тархины харвалт өвчин бол маш их өртөг зардал зарцуулагддаг. Зургаан сараас нэг жилийн дотор аажим сэргээн засалт болдог.

Г. Жаргал

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд