No menu items!
HomeНийгэмБ.Солонго: 2018 оны “Мисс юниверс“ тэмцээний ялагч авлига өгч ялагч болсон баримтыг АТГ-т...

Б.Солонго: 2018 оны “Мисс юниверс“ тэмцээний ялагч авлига өгч ялагч болсон баримтыг АТГ-т өгч байна

-

“Miss Universe-2018” тэмцээний ялагчийг авлигаар тодруулсан байж болзошгүй талаар иргэн Б.Солонго өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Мисс гэдэг бол гоо зүйн бэлгэ тэмдэг. Тэр ч утгаараа нийгэмдээ маш их нөлөөллийг үзүүлж байдаг. Гэтэл Монголын миссүүд улсдаа ямар нөлөөллийн ажил хийсэн юм бэ, зүгээр л хүүхдүүдийн нүдийг хуурсан аахар шаахар буяны ажил хийчхээд мисс сэтэр зүүдэг. 

Миний бие одоогоос дөрвөн жилийн өмнө “Miss Universe-2018” тэмцээнд оролцож байсан. Энэхүү тэмцээн нь Дональд Трампын шоу гэдгийг та бүхэн мэддэг байх. Дэлхийд нэр хүндээрээ эхний хоёрт, эрэмбээрээ гуравт бичигддэг том тэмцээн. 

Тухайн үед тэмцээнийг шударга шүүлттэй, сайхан болж өндөрлөлөө гэж бодож байсан. Гэвч авлигын асуудал үүссэн байж болзошгүй байна. Дээр дурдсанчлан тэмцээнийг зохион байгуулахад оролцсон нэр бүхий хүн “Miss Universe-2018” тэмцээний ялагч нь 50-60 сая төгрөгийн авлига өгч түрүүлсэн талаарх мэдээлэл надад өгсөн. Тиймээс надад ирсэн баримт мэдээллийн дагуу Монгол Улсын иргэнийхээ үүргийн хүрээнд АТГ-т хандаж байгаа юм. 

Авлигын эсрэг гэмт хэрэг зөвхөн улстөрч эсвэл төрийн албанд байдаг зүйл биш. Бараг бүх миссүүдийн бөгсөнд байдаг хэмжээний зүйл болсон юм болов уу гэдэг үүднээс хэвлэлийнхэнд хандаж байна. Монгол Улс авлигын эсрэг маш олон гэрээ, конвенцод нэгдсэн боловч индекс үзүүлэлтээрээ ухардаг юм байна. Гэхдээ миссийн тэмцээний ялагчийг арай ч хахуулийн замаар тодруулаагүй байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Мэргэжлийн байгууллага нь үүнийг шалгаж тогтоох байх. Миний бие бичлэгээр болон бусад хэлбэрээр хэд хэдэн баримтыг АТГ-т өнөөдөр өгч байна” гэлээ. 

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д айлчилж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д ажлын айлчлал хийж байгаа юм байна. Тэрбээр Сөүл хотноо “Go Mongolia” аялал жуулчлалын үндэсний брэндийн арга хэмжээний нээлтэд оролцжээ. Айлчлалын үеэр тэрбээр...

Шувуу ажиллагааны хүрээнд Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ

Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан "Б"-г Серби улсаас олж, энэ сарын 27-нд авчирчээ. Түүнийг мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Уг этгээд...

трэнд