No menu items!
HomeДэлхийКрис Хемсворт: Алцхаймер өвчний эрсдэлийн улмаас жүжигчний ажлаа түр завсарлана

Крис Хемсворт: Алцхаймер өвчний эрсдэлийн улмаас жүжигчний ажлаа түр завсарлана

-

Алцхаймер өвчин тусах өндөр эрсдэлтэй болсон Холливүүдийн од Крис Хемсворт жүжигчний ажлаа түр завсарлахаар болсон байна.

“Thor” киноны гол дүрийн жүжигчин маань саяхан Disney+ сувгийн “Limitless” баримтат цувралд тоглохдоо хийлгэсэн эрүүл мэндийн үзлэг шинжилгээгээр энэ тухай мэджээ.

Тэрээр Vanity Fair сэтгүүлд өгсөн ярилцлагадаа ” Миний “хамгийн том айдас” энэ өвчин болсон. Гэхдээ урьдчилан сэргийлэх бүх арга хэмжээг авч эхэлсэн” хэмээжээ.

Алцхаймер бол зөнөгрөх өвчний хамгийн түгээмэл хэлбэр бөгөөд уг өвчнөөр өвчилсөн тохиолдолд ой санамжаа алдаж, бусадтай харилцахад маш хэцүү болдог байна.

Хемсвортын хувьд Алцхаймер өвчний эрсдэлтэй ApoE4 генийг эцэг, эхийнхээ аль алинаас нь өвлөж авсан нь ийм удамшилгүй хүмүүстэй харьцуулахад өвчлөх магадлал 8-10 дахин өндөр ажээ. Харин хүмүүсийн ердөө 2-3 хувьд уг генийн хосолсон удамшил илэрдэг аж.

“Би уран бүтээлийн замналаа өндөрлүүлэх бодолгүй байна. Ямартай ч хэсэг хугацаанд завсарлах хэрэгтэй боллоо. Сайн унтаж амрах, стрессээ багасгах, шим тэжээл, хөдөлгөөн, фитнес гэх урьдчилан сэргийлэлт бүгдийг шийднэ” хэмээн Хемсворт ярьжээ.

Эх сурвалж: BBC

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Т.Баярхүү: Малчдад өгсөн хандив, тусламжийн зарцуулалтыг шилэн дансанд тайлагнана

Зудтай байгаа аймгуудын малчдад туслах хандивын дансыг хаанаас авах талаар УОК-ын комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээлэл өгөв. Тэрбээр "Төрийн байгууллагууд, зарим томоохон ААН малчдад туслахаар хандивын...

Н.Баатарцогт: Тусгай хамгаалалттай бүсэд газар ашиглахтай холбоотой үйлчилгээг цахимаар авах боломжтой боллоо

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглахтай холбоотой үйлчилгээг бүрэн цахимжуулж, иргэдэд e-mongolia.mn, аж ахуйн нэгжид www.e-business.mn...

О.Оюунчимэг: Хоёрдугаар сарын 26-ны шөнө төвийн, 27-нд зүүн аймгуудын нутгаар цасан шуурга шуурна

Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Ус цаг уур, орчны шинжилгээний газрын ахлах мэргэжилтэн О.Оюунчимэг "Өнөө өглөөний байдлаар Монгол орны нийт...

Ногоон автобусны хэрэгт холбогдсон хүмүүст яллах дүгнэлт үйлджээ

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд төсвийн хөрөнгөөр автобус худалдан авах ажиллагаатай холбоотой хэргийг шалгах ажлын хэсгээс гурван хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж,...

трэнд