No menu items!
HomeНийгэмЯпон улсад "тусгай ур чадвартай ажилтан"-аар ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд

Япон улсад “тусгай ур чадвартай ажилтан”-аар ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд

-

Япон улсад “тусгай ур чадвартай ажилтан”-аар ажиллах хүсэлтэй ажил хайгч гадаад иргэдэд зориулсан “ГАДААД ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ЯАРМАГ-2022” хөдөлмөрийн онлайн /zoom вэбинараар/ танилцуулах өдөрлөг 2022 оны 11 дүгээр сарын 26-27-ны өдрүүдэд /Бямба, Ням гараг/ Японы цагаар 11:00-19:00 буюу Монголын цагаар 10:00-18:00 цагт явагдах тул иргэд та бүхнийг үнэ төлбөргүй хамрагдахыг урьж байна.

Энэхүү арга хэмжээг Япон улсын цагаачлалын албаны агентлаг ивээн тэтгэж зохион байгуулах бөгөөд тус улсын ажил олгогч компаниуд оролцож, таны сонирхсон асуултад хариулт өгч, ярилцах боломжийг олгоно.

Хэрэв та оролцохыг хүсвэл өргөдлийг энд дарж үзнэ үү.

Таны мэдүүлгийг хүлээн авсны дараа Японы талаас дэлгэрэнгүй мэдээллийг таны цахим шуудангаар илгээх болно.

Дээрх онлайн арга хэмжээний үеэр дараах салбаруудын тухай мэдээлэл өгнө. Үүнд:

-Асрахуйн тусламж үйлчилгээний салбар

-Барилгын цэвэрлэгээний бизнес

-Барилгын үйлдвэрлэл

-Усан онгоц хийх болон далайн хөлөг онгоцны үйлдвэрлэл

-Автомашины засвар үйлчилгээний салбар

-Материал ,үйлдвэрлэлийн машин техник, цахилгаан, электрон мэдээлэлтэй холбоотой үйлдвэрлэлийн салбар

-Агаарын тээврийн салбар

-Орон байрны бизнес

-Хөдөө аж ахуйн салбар

– Загасны аж ахуйн салбар

-Хүнс ундаа үйлдвэрлэлийн салбар

-Нийтийн хоолны салбар

ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЕРӨНХИЙ ГАЗАР

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

“Залуус түр зуур гадагшаа явах хүсэлтэй байсан бол одоо эргэж ирэхгүйгээр гарах хүсэлтэй болжээ”

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр Төрийн ордонд хуралдаж гурван асуудлаар нэгдсэн саналтай байгаагаа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ талаар тус намын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Бид өнөөдөр гурван асуудлаар...

Авто замд 2.5 тонн давс, 12 тонн бодис цацаад байна

Нийслэлийн нийтийн эзэмшлийн авто зам, гудамж талбайн цас цэвэрлэгээнд Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, дүүргүүдийн тохижилт, үйлчилгээний компани болон гэрээт аж ахуй нэгж, байгууллагууд халтиргаа гулгаа...

Ус зайлуулах суваг, шуудууг цэвэрлэн сэргээх зэргээр шар усны үерийн аюулаас сэрэмжилнэ үү

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, өндөр уулс болон гуу, жалга, суваг, шуудуу, гол мөрний  цас эрчимтэй хайлж, гэр хорооллын зарим хорооны нутаг дэвсгэрт хөрсний ус,...

Өнөөдөр Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын сав газраар бороо орно

Өнөөдөр/2024.04.01/ Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын сав газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шууран говь талын нутгаар салхи шуургатай байхыг Цаг...

трэнд