No menu items!
HomeХөтөчБамбайн эхо оношилгооны үнийн мэдээлэл

Бамбайн эхо оношилгооны үнийн мэдээлэл

-

Хэрэгтэй мэдээ мэдээлэл хүргэдэг “Хөтөч” булангаараа улсын болон зарим хувийн томоохон эмнэлгүүдэд хийгддэг бамбайн ЭХО шинжилгээний үнийн талаарх мэдээллийг хүргэж байна.

Улсын нэгдүгээр төв эмнэлэг

Дотоод шүүрлийн нарийн мэргэжлийн эмчид үзүүлснээр шаардлагатай тохиолдолд ЭХО оношилгоонд хамрагдана. Эрүүл мэндийн даатгалаар үйлчилнэ. Дүүрэг, аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч лавлагаа шатлалын эмчид үзүүлэхийг зөвлөсөн бол 13А маягтаа авна.

Лавлах утас: 1800-0119, 7711 0111

Фейсбүүк хаяг: Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг/ The First Central Hospital of Mongolia

Улсын хоёрдугаар төв эмнэлэг

Амбулаториор үзүүлж, эмчийн бичиг авснаар ЭХО оношилгоонд хамрагдана. Бамбай булчирхай ЭХО-д харуулахдаа нарийн мэргэжлийн эмчид үзүүлсэн байх, бамбай булчирхай үзүүлэхдээ хүзүүг ил гаргасан байх /зүүлтээ авах/ шаардлагатай. Мөн өлөн ирэх шаардлагагүй.

Лавлах утас: 7015 0222

Фейсбүүк хаяг: Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг

Улсын гуравдугаар төв эмнэлэг

Дотоод шүүрлийн эмчид цаг аван үзүүлж, эмч зөвлөсөн тохиолдолд бамбайн эхо шинжилгээ хийлгэнэ. Эрүүл мэндийн даатгалаар төлбөргүй хийгдэнэ.

Лавлах утас: 7704-6666

Фейсбүүк хаяг: Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг УГТЭ

“УБ Сонгдо” эмнэлэг

Тус эмнэлэгт бамбайн эхо оношилгоог 57 мянган төгрөгөөр хийдэг. 7575-2727 утсаар цаг захиалж үйлчлүүлнэ.

Лавлах утас: 7575-2727

Фейсбүүк хаяг: UB Songdo Hospital

“Грандмед” эмнэлэг

Тус эмнэлгт өнгөт доплер эхо аппаратаар (хэвлийн, зүрхний, бамбайн, эмэгтэйчүүд) оношилгоо хийгддэг. Бамбайн эхо оношилгооны үнэ 36 мянган төгрөг. Дараах лавлах утсанд холбогдон цаг захиалж үйлчлүүлэх боломжтой юм. Бамбай булчирхайн багц шинжилгээний үнэ нь 240 мянган төгрөг бөгөөд өдөртөө хариу нь гарна. Үүнд цусны шинжилгээ, зүрхний бичлэг, бамбайн эхо зэрэг багтана.

Лавлах утас: 7700 0066

Фейсбүүк хаяг: Grandmed Hospital

“Интермед” эмнэлэг

Бамбайн эхо оношилгооны үнэ 69 мянган төгрөг. Цаг захиалах болон дэлгэрэнгүй мэдээллийг авах бол дараах утсанд холбогдох боломжтой.

Лавлах утас: 7701-1111

Фейсбүүк хаяг: Intermed Hospital Mongolia

“Мөнгөн гүүр” эмнэлэг

Бамбайн эхо оношилгооны үнэ 60 мянган төгрөг. Цаг захиалах шаардлагагүй ирсэн дарааллаа үзүүлнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг авах бол дараах утсанд холбогдох боломжтой.

Лавлах утас: 7708 0303

Фейсбүүк хаяг: Mungunguur hospital Мөнгөн гүүр эмнэлэг

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д айлчилж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д ажлын айлчлал хийж байгаа юм байна. Тэрбээр Сөүл хотноо “Go Mongolia” аялал жуулчлалын үндэсний брэндийн арга хэмжээний нээлтэд оролцжээ. Айлчлалын үеэр тэрбээр...

Шувуу ажиллагааны хүрээнд Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ

Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан "Б"-г Серби улсаас олж, энэ сарын 27-нд авчирчээ. Түүнийг мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Уг этгээд...

ЕБС-ийн сургалтын агуулгатай уялдуулж, амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна

Хотын соёлыг төлөвшүүлэх хүрээнд амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад амьтдыг таниулах үйл ажиллагааг зохион байгуулж байна. Энэ хүрээнд өчигдөр нийслэлийн ерөнхий...

трэнд