No menu items!
HomeХэн юу хэлэвЖ.Сүхбаатар: Архаг түгжрэл өнөөдөр гэнэт бий болоогүй

Ж.Сүхбаатар: Архаг түгжрэл өнөөдөр гэнэт бий болоогүй

-

Баасан /2022.11.18/ гарагт цас орж, нийслэлд Улаанбаатарт тэг зогсолт болсон. Олон цаг үргэлжилсэн энэхүү тэг зогсолтын талаар Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар байр сууриа илэрхийлжээ. 

Тэрбээр “Архаг түгжрэл өнөөдөр гэнэт бий болоогүй 20-30 жилийн хугацаанд ужгирч бүрэлдсэн. Позитив талаасаа эдийн засгийн өсөлт, хүн амын төвлөрөлтэй холбоотой. Негатив талаас хот нэгдсэн төлөвлөлтгүй, газрын авлига, замын сүлжээ бага, нийтийн тээврийн уналт, удирдлагын чадамжгүй байдал нөлөөлсөн.

Архаг түгжрэлийг нэг өвлийн хугацаанд бууруулах үндсэн 2 арга зам бий.

  • Иргэд, албан тушаалтнууд бүгд сайн дураар идэвх санаачлагатай өөрийн чадах хувь нэмрээ оруулах;
  • тодорхой хугацаанд машины тоог дугаарын хязгаарлалт /албадлага/ зэрэг захиргааны аргаар зохицуулах.

Засгийн газрын гишүүнээр ажилласнаас хойших 2 сарын хугацаанд бодлогоо бид ингэж томьёолсон. Ямартай ч нийтийн тээврийг сэргээх нь гол зорилт, замын хөдөлгөөний танхайралтай тэмцэх нийтийн сэдлийг идэвхжүүлэх шийдвэр гаргах түвшинд болон олон нийтийн дунд ойлгуулахад өмнөхөөс ахиц гарсан…

Түгжрэлийг бууруулах дунд урт хугацааны үндсэн бодлого нь

  • төвлөрлийг сааруулах нэгдсэн бодлогын хүрээнд, хот төлөвлөлтийг сайн хийж мөрдүүлэх;
  • нийтийн тээврийн парк, зохион байгуулалт, үйлчилгээг шинэчлэх, авто замын сүлжээг оновчтой нэмэгдүүлэх замын /зорчилт/ хөдөлгөөний ухаалаг зохицуулалт зохион байгуулалтыг бий болгох,
  • замын хөдөлгөөний танхайралтай тэмцэн, соёлыг дээшлүүлэх, түгжрэлийн талаарх олон нийтийн зохистой хандлагын өөрчлөлтийг дэмжих,
  • түгжрэлийн эсрэг эдийн засгийн хөшүүрэг бүхий хууль зүйн зохицуулалтын орчин бүрдүүлэх…

Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар Нийтийн тээврийн салбарыг 2023 онд тогтворжуулан сэргээх зорилт тавьсан байгаа. Ингэснээр өнгөрсөн болон одоогийн өвлийн давтагддаг түгжрэлийн зовлонг сонголттой тээврийн хүчээр зөөллөх боломжтой болно.
Нийтийн тээврийн салбар дөнгөн данган аргацаасан байдалд орсон байхад бид дараа дараачийн ямар ч том арга хэмжээнүүдийг авах боломж хязгаарлагдмал болчхоод байгаа юм.

Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс өмнөх 7 хоногийн эхэнд авсан мэдээллээр бол ер нь иргэд өнгөрсөн жилээ бодвол замын байдал маш хүнд байгаа ч бага ч гэсэн хөдөлгөөнд оролцсон байдал нь сайжирсан байсан…” гэжээ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Орон нутагт 300 мянган орон сууц барина

“Хот хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн арван тавдугаар хуралдаан төрийн ордонд боллоо. Хуралдааныг нээж Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга...

Төв аймгийн замд том оврын машин, автобус мөргөлдсөний улмаас 18 ажилтан гэмтэж, хоёр жолооч нас баржээ

38 ажилтныг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобус "ФАВ СА4250" загварын ачааны машин мөргөлдсөний улмаас хоёр жолооч нас барж, 18 ажилтан гэмтсэн осол өнөөдөр гарчээ. ОБЕГ-ын мэдээлснээр Төв аймгийн...

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

трэнд