No menu items!
HomeЗөвлөгөөАмны салстын афт нь эмэгтэйчүүдэд илүү тохиолддог бөгөөд дааврын хүчин зүйлстэй холбоотой...

Амны салстын афт нь эмэгтэйчүүдэд илүү тохиолддог бөгөөд дааврын хүчин зүйлстэй холбоотой байдаг

-

Амны салстын афт гэж юу болох талаар ХСҮТ-н толгой хүзүү, нөхөн сэргээх мэс заслын тасгаас мэдээлэл өглөө.

Амны салстын афт

Амны хөндийд гардаг цайвар шархыг афт (aphthae) гэнэ. Дугариг, зууван хэлбэртэй, дотогш бага зэрэг хонхойсон суурьтай, цайвар шаргал өнгөрөөр хучигдсан байдаг. Уруул, хацрын дотор талд ихэвчлэн гарах бөгөөд хэл, тагнай, буйлан дээр ч гарч болно. Дахилт ихтэй, жилд 2-3 удаа гарах нь элбэг. Өвдөлт ихтэй хэдий ч, ихэвчлэн богино хугацаанд (7-14 хоног) аяндаа эдгэрдэг.

Шалтгаан

Афт шарх гарах шалтгаан нь тодорхой бус боловч үндэс суурь нь биеийн дархлаа буурах явдал юм. Мөн эмэгтэйчүүд илүү өвчлөмтгий байдаг нь дааврын хүчин зүйлстэй холбоотой.

Афт гарахад нөлөөлдөг сэдрээгч хүчин зүйлсээс гол хэдийг дурдвал

  • Сөрөг стресс, нойргүйдэл, ажлын ачаалал
  • Амны салстын гэмтэл ( хазах, шүдний эмчилгээ, хатуу сойз)
  • Эрдэс, амин дэм дутагдал (Витамин В12, төмөр, фолийн хүчил гм)
  • Зарим хүнс ба хүнсний харшил (шоколад)
  • Сарын тэмдгийн мөчлөг ба дааврын өөрчлөлт
  • Зарим эм химийн бодис (ам зайлагч, шүдний оо) зэрэг болно.
  • Мөн дархлааны өөрчлөлттэй холбоотой суурь өвчнүүд болон ДОХ-ын үед афт гарах нь олон.

Шинж тэмдэг

Ихэнх афт дугуй, зууван дугуй хэлбэртэй цайвар шаргал өнгөрөөр хучигдсан улайсан хүрээтэй байдаг. Хэлний дор, буйл, хацар, уруулын дотор талын салстад эсвэл зөөлөн тагнайд гарч болдог. Шалбархай гарах хэсэгт 1-2 хоногийн өмнө өвдөлт өгдөг.

Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

  • Хоол хүнсэндээ анхаарал хандуулаарай- Амны хөндийг цочроож байгаа хоол хүнсийг хэрэглэхгүй байх. (Самар, чипс, халуун ногоо, давслаг хоол хүчиллэг жимс)
  • Эрүүл хоолыг сонгоорой- Шим тэжээлийн дутагдлаас сэргийлж ногоо, жимс, бүхэл үрийн бүтээгдэхүүн идээрэй.
  • Стрессээ бууруулах
  • Амны хөндийн эрүүл ахуйг сайжруулах- Амны хөндийг хоол идсэний дараагаар өдөр тутамдаа угааж цэвэрхэн байлгах. Буйланд цочруул үүсгэхээс сэргийлж зөөлөн үстэй сойзыг хэрэглэх мөн “sodium lauryl sulfate”-н найрлагатай шүдний оо, ам зайлагч хэрэглэхээс татгалзаарай.

Эмчилгээ

Ихэнх хүмүүст цөөн, жижиг шарх үүсдэг тул эмчид үзүүлэх, тусгайлан эм хэрэглэх шаардлагагүй, аяндаа эдгэрнэ. Харин өвдөлтийг багасгахын тулд хэт халуун, хурц амтлагчтай, шорвог хоол идэхээс зайлсхийх хэрэгтэй болов уу. Мөн шингэн зүйл уухад их өвддөг тул цай, ундааг гуурсаар уувал өвдөхгүй.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд