No menu items!
HomeБоловсрол"Инээд бол оюун ухааныг хурцлагч билүү"

“Инээд бол оюун ухааныг хурцлагч билүү”

-

Онигоо ойлгож мэдэрдэг болгох дасгалжуулалт “Бүх амьтдын дотроос зөвхөн инээж чаддаг цорын ганц амьтан бол хүн юм. Хүмүүсийн дотроос ухаалаг хүн улам их инээдэг гэж “Талмуд” номонд бичсэн байдаг. Инээд бол хорт хавдрыг ч эмчилж чаддаг эм. Хэрвээ хүн инээхийг мэддэггүй байсан бол хичнээн их мэдлэг, оюун ухаан байгаад ч энэ нь хий хоосон дэмий зүйл юм. Инээд хөөр бол өөдрөг байдал болон эрх чөлөөтэй байгаагийн илэрхийлэл. Инээж чаддаггүй хүн байнга ямар нэгэн хүнд хэцүү асуудал тулгаран мухардалд орсон юм шиг байдалтай харагддаг. Инээдийг оюун ухааныг хурцалдаг билүү ч гэж нэрлэдэг. Хүмүүс бидэнд инээд хөөр, баяр баяслыг хамгийн ихээр бэлэглэж байдаг онигоо юмуу хөгжилтэй тоглоом наадам нь ямар нэгэн эд зүйлийн бодит байдлаас бага зэрэг хөндийрөн тухайн зүйлийг өөр өнцгөөс харах үед шинээр бий болж байдаг.

(Марвин Токаер) Гүйду гэдэг хүн Еврей хүн гэсэн шалтгаанаар Нацист Германы Еврейчүүдийг хорьдог “Auschwitz” гэдэг нэртэй хорих лагерьт хоригдсон байна. Тэрээр хэзээ ч үхэж магадгүй хүнд хэцүү байдалд байсан боловч хамт баривчлагдан ирсэн англи хэл мэддэггүй хүү Жошуа(Joshua)-гийнхаа итгэл найдварыг алдуулахгүйн тулд бүх хүчээ дайчлан хөөр баяртай байлгахыг хичээж байв. Тэднийг цагдан хорьж байсан Германы цэргийн офицеруудын хажууд ч хүүдээ худлаа орчуулга хийж өгөх гэх мэтээр маш өөдөрлөг байсан бөгөөд энэ байдал нь түүнийг ийм хүнд хэцүү үед ч баяр хөөртэй байлгаж чадсан юм. Гүйду нь өөрсдийгөө бусдаас онцгойлон сонгогдсон хүмүүс бөгөөд тулгарч байгаа хүнд хэцүү бэрхшээлийг даван туулснаар эрх чөлөө, сайн сайхан амьдрал хүлээж байгаа гэж хүүгээ тайвшруулж байв. Гэсэн хэдий ч үхлийн аюулаас мултрах аргагүй байдалд байсан юм. Тэрээр эмэгтэйчүүдийн хорих ангид хоригдож байгаа эхнэр Дурадаа өөрийнхөө амьд байгааг мэдүүлэхийн тулд бүх хүчээ дайчлан Оффенбач(Offenbach)-ийн дуурь болох “Хофмэний яриа”-нд усан цэргийн дуу дуулан жүжиглэж өөрийг нь харж байгаа хүүдээ зориулан тоглоомон цэргийн дүрд хүртэл тоглон жүжиглэж байв. Тэрээр маш хүнд хэцүү байдалд байсан ч үргэлж хүү рүүгээ харан баясгалантайгаар инээмсэглэж байсан юм. Энэ бол Италийн “Амьдрал бол гайхалтай (Life is beautiful)” кино бөгөөд энэхүү кинонд дэлхийн 2-р дайны үед Еврейчүүдийн хорих газарт хоригдон зовж тарчилж байгаа хүүгээ аврахын тулд маш их зовлон бэрхшээлтэй тулгарч буй өр өвтгөм нэгэн эцэг хүний тухай гардаг. Хүн төрөлхтний түүхэн дэхь хамгийн аймшигт Нацист Германууд Еврейчүүдийг олноор нь тамлан алж байсан аллагын талбай дээр ч тэрээр инээмсэглэж байсан бөгөөд эхнэр, хүү хоёртоо “Юу ч болсон амьдрал бол гайхалтай зүйл” гэсэн итгэл найдварыг өөрийн биеэр харуулж чадсан юм. “Бүх амьтдын дотроос зөвхөн инээж чаддаг цорын ганц амьтан бол хүн юм. Хүмүүсийн дотроос ухаалаг хүн улам их инээдэг” гэсэн Еврейчүүдийн сургааль үг байдаг. Еврейчүүд онигоог зөвхөн инээж хөхрөөд баясаад өнгөрөх төдий зүйл гэж боддоггүй. Учир нь тэдний онигоонд Еврей хүмүүсийн өнгөрсөн амьдрал, хүнд хэцүү хавчлага дарамттай байсан амьдралынх нь түүх, үндэстнийх нь бахархал гүн гүнзгий шингэсэн байдаг учраас юм.

Еврей хэл юмуу Виддиш хэл шиг Еврей хүмүүсийг нэгтгэдэг бас нэг өөр хэл бол тэдний “Онигоо” юм. “Талмуд” номонд үндэслэн зохиогдсон Еврейчүүдийн олон арван онигоо нь хүнд хэцүү зовлон бэрхшээлийг даван туулахад нь тус болсон бас нэгэн чухал зүйл юм. Еврей хүмүүс хүнд хэцүү нөхцөлд зовж шаналан гуниглах үедээ хоорондоо онигоо, янз бүрийн хөгжилтэй зүйл ярин өөрсдийнхөө итгэл найдварыг бөхөөлгүй хамгаалсаар ирсэн юм. Дэлхий даяар тархан янз бүрийн улс үндэстний дарамт шахалтанд амьдарч байсан ч Еврей хүмүүс бусад үндэстнээс илүү онигоонд хөгжилдөж чаддаг. Тиймээс “Онигоонд дуртай үндэстэн” ч гэж нэрлэгддэг. Еврей хүмүүс найз нөхөд, багш болон сурагчид, эцэг эх болон хүүхдүүд гэх мэтээр хоорондоо янз бүрийн хөгжилтэй инээдмийн зүйл маш их ярьдаг. Хичээлийн цаг дээр сурагчдад онигоо ярьж өгвөл сурагчдын сэтгэл санааг сэргээн хичээл номонд нухлагдсан тархи толгойг нь сэргээж өгдөг сайн талтай. Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ онигоо, янз бүрийн инээдтэй түүх яриа зэргийг ярилцсанаар хүүхдийг илүү нээлттэй болгож өгдөг бөгөөд мөн гэр бүлийн уур амьсгалыг ч улам сайхан болгодог. Мөн онигоо, янз бүрийн хөгжилтэй яриа зэрэг нь боловсролын талаасаа ч ихээхэн тустай зүйл юм. Онигоо юмуу инээдмийн зүйлийг Еврей хэлээр “Хупма” гэж нэрлэдэг бөгөөд энэ нь урьдчилан дүгнэх ба оюун ухаан гэсэн утгыг давхар илэрхийлдэг. Еврей хүмүүс онигоог зүгээр нэг энгийн тоглоом наадам төдийгөөр тооцолгүй өндөр түвшний оюуны үйл ажиллагаа гэж боддог. Санхүүгийн корпорацийн эзэн Ротшильд (Rothschild) бол Еврей хүн юм. Тэрээр “Миний гол зэвсэг бол тоглоом наадам, инээд хөөр” гэж хэлсэн байдаг.

Мөн Алберт Эйнштэн (Albert Einstein) Нобелийн физикийн шагнал авах тэр агшинд онигооны чухал чанарын талаар “Намайг бий болгосон зүйл бол онигоо байсан бөгөөд миний бусдад харуулж чадах хамгийн сайн чадвар бол тоглоом наадам хийх байсан юм. Хүмүүс дүрэм журмыг сахиж мөрдөхийг хамгийн чухал үнэ цэнэ гэж боддог боловч миний хувьд харин ч эсрэгээрээ дүрэм журмыг зөрчих үед бидэнд хамгийн хэрэгтэй шинэ дүрэм журам бий болдог гэж итгэдэг” гэж хэлсэн байна.

Онигоо нь хүний бүтээлч тунгаан бодох чадвартай нягт холбоотой байдаг. Тиймээс Еврей хүмүүс баян хөрөнгө чинээтэй болох юмуу нийгэмд өндөр байр суурь эзлэх тусмаа онигоог маш их чухалчилдаг. Онигоог хүн төрөлхтөнд байдаг хамгийн хүчирхэг зүйлсийн нэг гэж тэд боддог. Үнэндээ онигоо шиг өргөн цар хүрээгээр төсөөлөн бодох чадвар болон богинохон хугацаанд гүйлгээ ухаан шаарддаг зүйл байхгүй. Бусдын сэтгэл хөдлөл, бодол санааг агшин зуурт мэдсэнийхээ дараа түүнд тохирох инээдтэй зүйл ярин эсрэг хүнээ буулгаж авдаг нь онигооны давуу чанар юм. Онигоо нь дүрслэн бодох, богино хугацаанд сэтгэн бодох чадварыг ихээр шаарддаг. Ихэнхи алдартай алиалагчдын дотор Еврей хүмүүс их байдаг нь бас ор үндэсгүй зүйл биш юм. АНУ-ын алиалагчдын бараг 80-с дээш хувь нь Еврей хүн байдаг. Онигоо нь нэр хүнд байр сууриа олоход ч ихээхэн тус болдог зүйл. Бизнесийн харилцааны үед сайхан уур амьсгалыг бий болгож чаддаг зүйл бол онигоо юм. Марвин Токаер “Өөрийн тавьсан зорилго руугаа тэмүүлэн явж байгаа хүнд онигоо гэдэг зүйл бол автомашины хурдны гишгүүртэй адилхан юм. Урьд нь сонсож байгаагүй нэг инээдмийн зүйл сонсох нь сайхан уур амьсгалыг бүрдүүлээд зогсохгүй өөрийн үнэ цэнэ, хүч чадлыг нэмэгдүүлэх гол хүч болдог” гэж хэлсэн байна. Тиймээс Еврей хүмүүс онигоо сайн мэддэггүй хүнтэй уулзвал “Толгойгоо билүүдэж хурцлах хэрэгтэй” хүн байна гэсэн хэллэгийг маш их хэрэглэдэг. Еврей хүмүүс хутганы ирийг билүү хурцалдаг шиг онигоо хүний оюун ухааныг хурцалж өгдөг гэж итгэдэг. Онигоо сайн мэддэг хүн оюун ухаан сэргэг бүтээлч чадвар сайтай байдаг. Мөн шинэ нөхцөл байдалд амархан дасан зохицож дүн шинжилгээ хийх чадвар сайн хөгжсөн байдаг. Хүн зөвхөн хичээнгүй махран зүтгэснээр амжилтанд хүрнэ гэдэг боломжгүй зүйл юм. Еврей хүмүүс хүн зөвхөн хичээнгүй байснаар амжилтанд хүрэх хувь бага байдаг гэж үздэг. Яагаад гэвэл маш хичээнгүй, өндөр мэдлэг боловсролтой хүний тархинд төсөөлөн бодох чадвар, хувийн зан чанар бий болох орон зай бага байдаг. Байнга инээд хөөр баяр баяслаар дүүрэн байдаг орчин болон онигоо нь Еврей хүмүүсийн амжилтын бас нэг нууц юм.

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд