No menu items!
HomeНийгэмБ.Болдсайханд Чингис хаан одон олгохоор болсон гэдэг нь ташаа мэдээлэл гэв

Б.Болдсайханд Чингис хаан одон олгохоор болсон гэдэг нь ташаа мэдээлэл гэв

-

Нийгмийн сүлжээнд Чингис хаан одонгоор “Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн ерөнхий захирал, зүрхний мэс засалч Б.Болдсайханг шагнахаар болсон гэх мэдээлэл тархлаа. Үүний дагуу ЕТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас тодруулга өгчээ. Тодруулгад “Зүрхний мэс заслын их эмч Б.Болдсайханд Чингис хаан одонг хүртээхээр болсон гэх мэдээлэл нь ташаа гэдгийг хэлье. Чингис хаан одонгоор шагнагдах хүний нэрийг журмаараа ирэх долоо хоногийн даваа гарагт зарлана. Шагнал гардуулахаас 3-4 хоногийн өмнө ЕТГ-аас зарлах бөгөөд тэр хүртэл эл мэдээллийг нууцлах ёстой байдаг” гэсэн байна.

Харин үүний талаар Б.Болдсайхан өөрийн цахим хуудастаа “шагнал, доромжлолын алиных нь ч дайрлага, атаа жөтөө, өр дарамтгүй, амар жимэр, хүүхэд эмчлээд цөөн хэдэн жил явмаар л байна.Гавъяа огт үгүй ажлаа л хийж буй. Ухаантай биш мунхаг, араншин дураараа, зожиг хажиг, мэдэх чадахаасаа мэдэхгүй чадахгүй нь их, донгио хүн” гэж сэтгэгдлээ илэрхийлжээ.

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд