Г.Занданшатар: Улаанбаатар улс боллоо, энэ бол газрын эргэлтийн харилцаа буруу байгаагийн яруу илрэл

0
173

УИХ-ын чуулганы хуралдаанаар Газрын ерөнхий хуулийг хэлэлцэх үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар хотын асуудлыг шүүмжилж, байр сууриа илэрхийлэв. 

Тэрбээр “Томыг дуурайж, гадаадыг хуулбарлаж, гамбир элдэх мэт хотыг хөгжүүлэх нь түгжрэл, утаанд хүргэдэг гэсэн үг бий. Ийм уудам нутагтай улс мөртлөө газрыг эргэлтэд оруулахгүйгээр Улаанбаатар хотдоо шавсаар байгаад Улаанбаатар улс болж байна. Энэ бол газрын эргэлтийн харилцаа буруу байгаа гэдгийн яруу тод илрэл.

Гамбир элдэнэ гэдэг нь Улаанбаатарыг тэлж байгаа гэсэн үг. Түгжрэлийн гол шалтгаан нь гамбир элдэх мэт хот төлөвлөлт, газрын харилцаанаас үүдэлтэй. Уг үндсийг нь олж харах хэрэгтэй” гэв.