П.Энхчимэг: Зөнөх өвчний эхний шатанд илэрдэг шинж тэмдэг нь мартамхай болох

СЭМҮТ-ийн их эмч П.Энхчимэг “Настан, насжилттай холбоотой үүсэх сэтгэцийн зарим асуудлууд” сэдвээр мэдээлэл өгснийг сийрүүлэн хүргэж байна.

Насжилттай холбоотой бий болох өөрчлөлтүүд

Нас ахих тусам хүний эд, эсийн нөхөн төлжих үйл явц удааширсантай холбоотой бие, эрхтэн системүүдийн талаас өөрчлөлтүүд гардаг бол тэтгэвэрт гарах, ажилгүй болох зэрэг нийгмийн өөрчлөлт, мөн ойр дотны хүнээ алдах, нийгмийн харилцаа хязгаарлагдах, ганцаардах зэргээс үүдэлтэй сэтгэл зүйн талын олон суудал тулгардаг.

Насжилттай холбоотой гарах бие махбодийн өөрчлөлт

  • Сонсгол буурах
  • Нүдний хараа муудах /нүдэнд цагаа унах/
  • Хүзүү, нурууны өвдөлт
  • Үе мөчний өөрчлөлт
  • Зүрх судасны эмгэг /судасны хатуурал, артерийн даралт ихсэлт/
  • Уушиг болон амьсгалын системийн эмгэгүүд
  • Чихрийн шижин
  • Бусад

Насжилттай холбоотой сэтгэл зүйн өөрчлөлт

  • Танин мэдэхүйн өөрчлөлт /биеийн хүнд өвчин болон мэдрэхүйн эрхтний үйл ажиллагааны бууралттай холбоотой/
  • Оюуны чадвар буюу 1О буурах /хүний 10 25 нас хүртэл өсөөд 60-70 хүртэл тогтвортой, 70-аас дээш насанд буурдаг/
  • Асуудлыг шийдвэрлэх чадвар буурна
  • Богино хугацааны /ажлын/ ой тогтоолт аажмаар буурна
  • Урт хугацааны ой тогтоолт буурна.

Түүнчлэн насжилттай холбоотойгоор мэдрэл сульдал, нойрны өөрчлөлт, сэтгэл хөдлөлийн эмгэг, тэнгэрэл, солиорол гэх мэт сэтгэцийн эрүүл мэндийн асуудлууд үүсдэг.

Мэдрэл сульдал, нойрны өөрчлөлт

Олон шалтгаантай хэдий ч өндөр настанд ихэвчлэн биеийн архаг, хүнд өвчний улмаас хоёрдогчоор үүсдэг. Дараах шинж тэмдгүүд илэрдэг. Үүнд:

  • Тамир тэнхээ муудах, амархан ядарч сульдах
  • Нойронд муу болох, өглөө эрг сэрэх, унтсан ч амарсан мэдрэмжгүй байх
  • Хар дарж зүүдлэх
  • Ялихгүй зүйлд уурлаж бухимдах, амархан баярлаж амархан гомдох
  • Анхаарал төвлөрөлт суларч мартамхай болох
  • Яарах, сандрах, юманд их санаа зовох
  • Гарын алга, хөлийн ул хөлрөх, булчин өвдөх

Сэтгэл хөдлөлийн эмгэг

  • Тэтгэвэрт гарах, хань ижил, найз нөхөд, ойр дотны хүмүүсээ алдах зэргээс болж нийгмийн харилцаа буурч өөртөө итгэлгүй, ганцаардсан мэдрэмж төрнө.
  • Мөн чаддаг зүйлсээ чадахгүй болсноор бие даасан байдлаа алдаж, хүний хараат болсон мэт мэдрэмжүүд төрнө.
  • Үхэхвий, ганцаараа үлдэхвий, хүний гарт орохвий, хүүхдүүддээ гай болохвий гэх зэрэг улигт бодол, айдас үүснэ.
  • Дээрх сөрөг мэдрэмжүүд нь удаан хугацаанд үргэлжилбэл сэтгэл гутрал, сэтгэл түгших эмгэгээр өвдөх эрсдэлтэй.

Тэнэгрэл /зөнөх өвчин/

  • Дэлхий дахинд 55 сая хүн тэнэгрэлтэй байна.
  • Жил бүр 10 сая хүн шинээр оношлогдож байна.
  • Тэнэгрэл нь хүний ой тогтоолт, танин мэдэхүй буюу оюун ухаан, зан авир төдийгүй өдөр тутмын хэвийн амьдралд шаардлагатай үйл ажиллагаа алдагдах байдлаар илэрдэг бүлэг эмгэг юм.
  • Өндөр нас буюу насжилт нь тэнэгрэлийн томоохон хүчин зүйл хэдий ч хэвийн, эрүүл насжилтын нэг хэсэг биш юм.

Тэнэгрэл өвчний эхний үе шатанд:

  • Мартамхай болох
  • Цагийн баримжаа буурах
  • Байнга очдог, сайн мэддэг газраа олохгүй төөрөх

Дунд үе шатанд:

  • Ойрын хугацаанд болсон үйл явдлуудыг мартах, хүмүүсийн нэрийг мартах:
  • Хаана байгаагаа мэдэхгүй болох, гайхсан асуулт асуух, нэг юмаа олон дахин асуух
  • Харилцаанд ороход бэрхшээлтэй болох
  • Өөрг үйлчлэх чадвар алдагдаж бусдын тусламж шаардлагатай болох,
  • Зан авирын өөрчлөлт үүсэх, уур бухимдалтай болох

Эцсийн үе шатанд:

  • Цаг болон орон зайн баримжаа бүрэн алдагдах
  • Хамаатан садан, найз нөхдөө танихаа болих
  • Өөрт үйлчлэх чадвар бүрэн алдагдаж хүний асаргаанд орох
  • Алхаж явж чадахгүй болох
  • Зан авирын өөрчлөлт гүнзгийрч түрэмгий аашлах

Тэнэгрэл өвчний үед дээрх байдлаар ой тогтоолт, танин мэдэхүйн алдагдал, өөрт үйлчлэх чадварын алдагдал илэрдэг бөгөөд цөөн тохиолдолд хий юм харах, хий юм сонсох, болоогүй зүйлийг болсон мэтээр ярих, хүмүүсийг хардах зэрэг дэмийрлийн шинжүүд хавсран илэрдэг.

Настан, насжилттай холбоотой үүсэх сэтгэцийн өөрчлөлтүүд илэрвэл мэргэжлийн эмчид хандаарай.