Т.Ням-Очир: Цэцэрлэгийн хоолноос хүүхэд шаардлагатай шим тэжээлээ авч чаддаггүй

0
79

Засгийн газрын өнөөдрийн /2022.11.16/ ээлжит хуралдаан “Боловсролын сургалтын байгууллагад суралцагчийн хоолны нормативт зардлын талаар” хэлэлцжээ.

Энэ талаар Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир дараах мэдээлэл өглөө.

Тэрбээр “2018-2019 оны хичээлийн жилд ЕБС-д Эрүүл мэндийн хичээл заавал судлах агуулгаар орж ирж ирсэн. Энэ хичээлийн нэг агуулга нь хооллолт ба хөдөлгөөн. Нийт 6 агуулгынхаа 20-25 хувийг эзэлж, 5-6 цагийн хичээл судлуулдаг. Үүнд иргэд, эцэг эх, асран хамгаалагчдын оролцоо нэн чухал. эррүл хоололт, идэвхтэй хөдөлгөөн эрүүл мэндийн суурь үндэс. Үүнтэй холбоотойгоор СӨБ, ЕБС-ын агуулгад хичээлийн аяныг өрнүүлж тодорхой үр дүн гарсныг Засгийн газарт танилцууллаа.

Сурагчдын үдийн хоолны асуудлаар баруун, зүүн, төвийн бүсэд ямар байна вэ гэсэн судалгааг хийлгэж байгаа. Ингээд сурагчдын үдийн хоолны үнэ бүх бүсэд адилхан байх уу, нийслэлийнх өөр байх уу, бага дунд ахлах ангийнхан ажил байх уу гэхчлэн судалгааг гаргасан. Одоо цэцэрлэгийн хүүхдүүд өдөрт авах шим тэжээлийнхээ 50 хувийг, мэргэжлийн боловсролын дотуур байрны хүүхдүүд 30 хувийг авч байна гэсэн урьдчилсан судалгаа гарсан. Илүү илчлэг тэжээлтэй хоол өгөхийн тулд жимс жимсгэнэ, цагаан идээгээр баялаг хоол нэмэгдүүлэх гарцаагүй шаардлага бий. Тиймээс үдийн хоолны тарифт өөрчлөлт оруулах саналаа танилцуулсан” хэмээлээ.