No menu items!
HomeХэн юу хэлэвД.Амарбаясгалан: Намын дарга Л.Оюун-Эрдэнэ бид хоёрт эрх мэдлийн төлөө тэмцэлдэх учир шалтгаан...

Д.Амарбаясгалан: Намын дарга Л.Оюун-Эрдэнэ бид хоёрт эрх мэдлийн төлөө тэмцэлдэх учир шалтгаан байхгүй

-

Сүүлийн үед Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нартай холбоотой мэдээлэл цацагдах болсон. Тодруулбал, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланг Ерөнхий сайд болох гэж байгаа гэх мэдээлэл ч цацагдсан юм.

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө.

Тэрбээр “Эрх мэдэл, бүлэглэлийн эрхшээлд орж, Монгол Улсын иргэдийн боломжийг хулгайлсан хэсэг бүлэгтэй тэмцэж байна. Тэр цагаас Ерөнхий сайдыг ч тэр, түүнтэй хамтран зүтгэж байгаа хэсгийг харлуулах, нэр хүндийг унагаах, олон нийтийн дунд үл итгэх байдал бий болгох чиглэлийн ажлууд тогтмол хийгдэж эхэлсэн. 

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-д Засгийн газраас БЭТ томилогдож, олон жилийн туршид монголчуудын болон зарим бизнес эрхлэгчдийн эрх ашиг зөрчигдөж, бүлэглэлийн хулгайн журмаар явж ирсэн үйл ажиллагааг зохицуулах хяналт тавих ажил хийж байна. Эдгээртэй холбоотойгоор Ерөнхий сайдын хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөлд саад учруулах зорилгоор хэвлэл мэдээллээр зохион байгуулалттай зүйлс маш их явуулж байна.

Бид албан тушаал, эрх мэдлийн төлөө тэмцэлдэж, нэг нь Ерөнхий сайдаас бууж, нөгөө нь Ерөнхий сайд болохын төлөө явах тийм үеийн төлөөлөл биш ээ. МАН эв нэгдлээрээ бусад аль ч намуудад үлгэр жишээ болохоор нэгдэлтэй нам. Манай намын дарга Л.Оюун-Эрдэнэ, бид хоёрт эрх мэдлийн төлөө тэмцэлдэх ямар ч учир шалтгаан байхгүй” гэлээ.

Т.Энхжаргал
Т.Энхжаргал
Zaag.mn сайтын сэтгүүлч

шинэ мэдээ

Орон нутагт 300 мянган орон сууц барина

“Хот хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн арван тавдугаар хуралдаан төрийн ордонд боллоо. Хуралдааныг нээж Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга...

Төв аймгийн замд том оврын машин, автобус мөргөлдсөний улмаас 18 ажилтан гэмтэж, хоёр жолооч нас баржээ

38 ажилтныг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобус "ФАВ СА4250" загварын ачааны машин мөргөлдсөний улмаас хоёр жолооч нас барж, 18 ажилтан гэмтсэн осол өнөөдөр гарчээ. ОБЕГ-ын мэдээлснээр Төв аймгийн...

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

трэнд