No menu items!
HomeЗөвлөгөөДараах зүйлсийг баримталснаар цэвэршилтийн шинж тэмдгүүдийг багасгах боломжтой

Дараах зүйлсийг баримталснаар цэвэршилтийн шинж тэмдгүүдийг багасгах боломжтой

-

Цэвэршилт бол нас ахихад эмэгтэй хүний бие организмд тохиолддог хэвийн үйл явц юм. Тиймээс тогтсон хугацаандаа цэвэршилт явагдаж, шинж тэмдгүүд нь таныг зовоохгүй байвал эмчилгээ хийлгэх шаардлагагүй байдаг. Мөн та эрүүл амьдралын хэв маяг баримталснаар цэвэршилтийн шинж тэмдгүүдийг багасгах боломжтой хэмээн НЭМҮТ-өөс зөвлөлөө.

Харин үүний тулд:

Эрүүл хооллох

Ханасан өөх тосны агууламж багатай, загас, жимс, ногоо, эслэг өндөртэй үр тариа зэрэг зүрх судсанд сайнаар нөлөөлөх эрүүл хоол хүнс хэрэглэж занших хэрэгтэй. Мөн кальци, D аминдэмээр баялаг, тослог багатай сүүн бүтээгдэхүүн таны ясны бат бөх байдлыг дэмжинэ.

Тогтмол дасгал, хөдөлгөөн хийх

Тогтмол дасгал хийснээр та биеийн жингээ хэвийн хэмжээнд барьж чадна. Мөн дасгал хөдөлгөөн нь зүрх судас ба ясанд сайнаар нөлөөлөхөөс гадна, сэтгэл санааны байдлыг сайжруулдаг.

Кофеин, архи, тамхи болон стрессээ багасгах

Дээрх зүйлс цэвэршилтийн шинж тэмдгүүдийг бүр ч дордуулдаг байна. Тиймээс та эдгээр зуршлуудаа зогсоосноор сайн унтаж амарч, гэнэт халуун оргих мэдрэмжийг багасган, ирээдүйд тохиолдож болох эрүүл мэндийн эрсдэлүүдээс сэргийлэх юм.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

ЕБС-ийн сургалтын агуулгатай уялдуулж, амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна

Хотын соёлыг төлөвшүүлэх хүрээнд амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад амьтдыг таниулах үйл ажиллагааг зохион байгуулж байна. Энэ хүрээнд өчигдөр нийслэлийн ерөнхий...

Хөшигийн хөндийд гарсан зам тээврийн ослын улмаас 14 хүн ГССҮТ-д хүргэгджээ

Цаг агаарын байдлаас шалтгаалан өчигдөр Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто зам, мөн Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны...

Хөшигийн хөндийн хурдны зам дээр 17 машин мөргөлдсөн осол гарчээ

Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-ны өглөө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу...

Их хэмжээний мөнгийг нуух зорилготой, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг илрүүлжээ

Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн шалгах газар энэ сарын 5-ны өдөр Эдийн засгийн аюулгүй байдал, татварын тогтолцоонд сөргөөр нөлөөлөхүйц их хэмжээний мөнгөн хөрөнгийг нуун далдлах зорилгоор...

трэнд