No menu items!
HomeЗөвлөгөөБ.Ганзориг: Элэг дүлий эрхтэн учраас зангилаа үүссэн ч хүндээ зовиур өвдөлт мэдрэгдэдгүй

Б.Ганзориг: Элэг дүлий эрхтэн учраас зангилаа үүссэн ч хүндээ зовиур өвдөлт мэдрэгдэдгүй

-

УНТЭ-ийн ерөнхий мэс заслын тасгийн эмч, АУ-ны магистр, тэргүүлэх зэргийн эмч Б.Ганзориг дараах зөвлөгөөг өглөө.

Элэгний эрүүл мэнд ба өвчлөл

Элэг дүлий эрхтэн учраас зангилаа үүссэн ч хүндээ зовиур өвдөлт мэдрэгдэдгүй. Ингэж явсаар аажимдаа хатуурал, хавдар болж хүндэрдэг. Үүнээс сэргийлэх гол арга нь эрт илрүүлэх үзлэгт тогтмол орох юм. Одоо орон даяар хийж буй эрт илрүүлгийн багцад ЭХО оношилгоо орсон байгаа. ЭХО-оор элэг хатуурч эхэлж байна уу, хавдар үүсэж байна уу гэдгийг хангалттай харах боломжтой. Тиймээс заавал хамрагдаарай. Нэг удаа үзүүлээд зогсохгүй ядаж хоёр жил тутам үзүүлээд, хянаад сурчих юм бол эрт үед нь эмчилж эдгээх боломжтой.

Элэгний хорт хавдрын шалтгаан нь амьдралын хэв маягаас гадна нэмж хэлэхэд махны хэт их хэрэглээ нөлөөлж буй талаар судалгаа бий. Мах их хэрэглэхээр элгэнд төмөр ихээр хуримтлагддаг. Төмрийн давс нь элэгний эсийг гэмтээж хавдарт шилжих үндэс болдог. Тиймээс махны хэрэглээгээ тааруулахыг онцгойлон анхааруулж байна.

Уг нь бид өвлийн цагт дотор галын илч, энерги, тамираа тэтгэх гэж маха хэрэглээд, урин дулаан зуны цагт мах хэрэглэхгүй, цагаан идээ ундаагаа хэрэглэж элгээ цэвэрлэдэг уламжлалтай ард түмэн шүү дээ. Энэ уламжлал эрүүл мэндийн хувьд маш их ач холбогдолтой байв. Гэтэл одоо бүх улиралд, бүр зуны улиралд хорхог боодог гээд тостой мах илүү их хэрэглэж байна. Ядаж мах идэж байгаа бол түүнээс хоёр дахин их ногоо, байцаат ургамал, ногоо хэрэглэж байх хэрэгтэй. Монголд тэргүүлэх хавдар нь элэгний хавдар болчихоод байгаа гэдгийг анхаарах цаг хэдийн болсон. Хувь хүний, гэр бүлийн амьдралын хэв маяг хамгийн чухал нөлөөтэй юм шүү.

Урьдчилан сэргийлэлт

Дотоод хүчин зүйл буюу удамшлын хүчин зүйлийг тухайн хүн засах боломжгүй. Харин гадаад хүчин зүйлс бол 100 хувь таниас шалтгаална. Жишээ нь, тамхи татахаа боль. Тамхи зөвхөн уушгинд биш ходоод, элэг гээд бүхий л хавдрын эрсдэлт хүчин зүйл болдог. Тиймээс хорт зуршлаа багасгах, эрүүл хоол хүнс хэрэглэх зэрэг өдөр тутмын хэв маягтаа анхаарах хэрэгтэй.

Хавдар гэнэт үүсдэггүй. Олон жилийн амьдралын дадал зуршил, хэв маягтай холбоотойгоор бий болдог гэдгийг ойлгох хэрэгтэй. Одоо тамхи татаад, архи уугаад зүгээр байна гэж байгаа боловч 10,20 жилийн дараа хавдрын хүнд шатандаа орчихсон оношлогдох нь элбэг. Тиймээс дадал зуршлаа өөрчлөх, тогтмол үзлэг шинжилгээнд хамрагдан хянаж явах нь хорт хавдар болж хүндрэхээс урьдчилан сэргийлэх гол арга юм.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Орон нутагт 300 мянган орон сууц барина

“Хот хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн арван тавдугаар хуралдаан төрийн ордонд боллоо. Хуралдааныг нээж Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга...

Төв аймгийн замд том оврын машин, автобус мөргөлдсөний улмаас 18 ажилтан гэмтэж, хоёр жолооч нас баржээ

38 ажилтныг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобус "ФАВ СА4250" загварын ачааны машин мөргөлдсөний улмаас хоёр жолооч нас барж, 18 ажилтан гэмтсэн осол өнөөдөр гарчээ. ОБЕГ-ын мэдээлснээр Төв аймгийн...

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

трэнд