Хүйтэн сэрүүний улиралд гадаа гарахдаа тогтмол малгай өмсөж хэвшихийг НЭМҮТ-өөс анхаарууллаа. Ялангуяа, бага насны хүүхэд толгой хэсгээрээ температурын өөрчлөлтөд илүү мэдрэг байдаг тул заавал малгай өмсгөөрэй.
Малгай өмсөхгүй байснаар:
– Хараа муудах, нулимс гоожих
– Толгой өвдөх /тархины судас нарийсах/
– Дархлаа муудах
– Томуу, томуу туст өвчин тусах
– Үс хөлдөж хугарах зэрэг олон эрсдэлийг дагуулдаг.