No menu items!
HomeЭмч зөвлөж байнаБ.Ганзориг: Цөс өвдвөл нойр булчирхай нь дагаад өвддөг, харилцан хамааралтай

Б.Ганзориг: Цөс өвдвөл нойр булчирхай нь дагаад өвддөг, харилцан хамааралтай

-

Элэг, цөс, нойр булчирхайн хавдрын өвчлөл, шалтгаан, урьдчилан сэргийлэлтийн талаар УНТЭ-ийн ерөнхий мэс заслын тасгийн эмч, АУ-ны магистр, тэргүүлэх зэргийн эмч Б.Ганзориг мэдээлэл өглөө.

Хорт хавдар үүсгэдэг нөхцөл нь гадаад, дотоод хүчин зүйлтэй.

  • Гадаад хүчин зүйлд: идэж буй хоол хүнс, агаарын бохирдол, архи тамхи, хорт зуршил, амьдралын буруу хэв маяг
  • Дотоод хүчин зүйлд: Удамшил, генийн эмгэг өөрчлөлт зэрэг шалтгаанууд нөлөөлдөг.

Манай улсын хувьд хавдрын өвчлөл дэлхийн дунджаас байнга өндөр байгаа. Ялангуяа элэг, ходоодны хорт хавдар 100 мянган хүнд тохиолдох тоогоор нэгд байна.

Таны хавдар яг архинаас эсвэл ганцхан зүйлээс шалтгаалаад үүсчихсэн байна гэж оноож хэлэх боломжгүй. Дийлэнх нь гадаад хүчин зүйл буюу олон жилийн хорт буруу зуршил, таргалалт, хооллолт, амьдралын буруу хэв маягтай холбоотойгоор үүссэн байдаг.

Нойр булчирхайн эрүүл мэнд ба өвчлөл

Нойр булчирхайн үрэвслээр өвдөөд, архаг үрэвсэлтэй яваад байх нь хавдар болж хүндрэх шалтгаан болдог. Нойр булчирхайн үрэвсэл үүсгэх олон шалтгаан бий. Манай улсад хоол унд, архины шалтгаант үрэвсэл маш их. Ялангуяа нийтээр тэмдэглэдэг баяр наадмын дараа нойр булчирхайн үрэвсэлт өвчин эрс нэмэгддэг. Тостой хоол идээд араас нь хүйтэн ундаа, архи дарс уучихдаг. Мэддэг боловч идэж уудаг зүйлдээ огт анхаардаггүй. Улмаар нойр булчирхай нь үрэвсээд эмнэлэгт ханддаг. Бусад хөгжилтэй орнуудад нойр булчирхайн үрэвслийн дийлэнх шалтгаан нь цөсний замын чулуу байдаг бол манайд энэ нь эсрэгээрээ.

Нэгдүгээр эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасагт ирж үзүүлж, эмчлүүлж байгаа хүмүүсийн олон жилийн ажиглалт, бодит судалгаагаар хоол, архины шалтгаанаар нойр булчирхайн үрэвсэлтэй болж ирсэн тохиолдол их байна. Энэ талаар нарийн мэргэжлийн эмч нар хэвлэлийн бага хурал хүртэл хийж анхааруулж байсан удаатай. Өөх тостой хоол ихээр иддэг, араас нь хүйтэн юм уудаг. Энэ мэт буруу хооллолтоо анхаараарай, хянаарай гэж үргэлж хэлдэг. Гол аюул нь яг ийм шалтгаанаар нойр булчирхайн цочмог үрэвслээр өвдөөд цаашлаад үхжилд шилжих юм бол мэс засал хийсэн ч нас баралт 70-80 хувьтай маш өндөр байдаг.

Нойр булчирхай өвдөж буйг илтгэх шинж тэмдэг

Нойр булчирхайн үрэвсэлтэй үед хурц хоол идэх, хоёр хундага архи уухад аюулхай орчмоор бүсэлж ороож өвдөх, гүйлгэх, бөөлжих гол шинжүүд илэрнэ. Хурц юм идэх бүрд ойр ойрхон гүйлгээд байвал нойр булчирхайгаа анхаарч үзүүлэх шаардлагатай.

Харин нойр булчирхайн хавдрын үед арай өөр шинж тэмдгүүд дээрх дээр нэмэгдэнэ. Гол шинжүүд нь турах, нүд ам арьс салст шарлах, ядарч сульдах. Цөс, нойр булчирхайн суваг нийлж нэг болж байж гэдэс онгойно. Тиймээс цөс нь эхэлж өвдвөл нойр булчирхай нь дагаад өвддөг. Аль нэг нь өвдөхөд нөгөөхөө нь өвддөг харилцан хамааралтай.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд