Хятад иргэд бүлэглэн нэг монгол иргэнийг зоджээ

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт аравдугаар сарын 21-ний шөнө хятад иргэд бүлэглэн танхайрсан хэрэг гарчээ. Тэд Монгол Улсын иргэнийг зодож, тээврийн хэрэгслийг нь санаатайгаар дайрсан хэрэг гарсан байна. Улмаар цааш явахдаа замын хажуугаар алхаж байсан явган зорчигчийг дайраад зугатаажээ. Эл хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа аж.