Ховд аймагт 15 настай хүү сум алдаж, аавынхаа аминд хүрсэн хэрэг гарчээ

0
634

Ховд аймагт 15 настай хүү сум алдаж, аавынхаа аминд хүрсэн хэрэг гарчээ.

Тодруулбал, энэ сарын 4-ны 19:20 цагт Ховд аймгийн … сумын нутаг дэвсгэрт 15 настай хүү сум алдсанаас үүдэн аавынх нь амь хохирсон хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн болохыг албаны эх сурвалж батлав.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар 43 настай, эрэгтэй нь нохойгоо буудах зорилгоор гэрээсээ “Тоз-8” маркийн галт зэвсэг авч гараад нохойгоо буудах гэхэд 15 настай хүү нь хориглох гэж галт зэвсгээс барих үед гох дарагдаж, сум алдан амь хохирогчийн цээжин хэсэгт тусжээ.

Тухайн буу зөвшөөрөлтэй байсан эсэх нь шалгалтын явцад тогтоогдох бөгөөд уг хэргийг тус аймгийн цагдаагийн газар шалгаж байна.

Иймд галт зэвсэг болон түүнтэй адилтгах хэрэгсэл эзэмшдэг, харьцаж байгаа иргэд галт зэвсгийн аюулгүй ажиллагааг сайтар мөрдөж, аливаа эрсдэлээс сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.