No menu items!
HomeЗөвлөгөөКонтакт линз зүүдэг бүсгүйчүүдэд нүдний хуурайших эмгэг түгээмэл тохиолддог

Контакт линз зүүдэг бүсгүйчүүдэд нүдний хуурайших эмгэг түгээмэл тохиолддог

-

УХТЭ-ээс “ЛИНЗ БОЛОН ХИЙМЭЛ СОРМУУСНЫ СӨРӨГ ТАЛ” сэдвээр мэдээлэл өглөө.

Нүдний линз байнга зүүх нь ямар сөрөг талтай вэ?

  • Нүдний бохирдол линзэнд наалдсанаар линзийг дахин зүүхэд нүд улайлт үүсч болно
  • Зааснаас удаан хугацаагаар линзийг зүүвэл нүдний торлог бүрхэвчинд хүчилтөрөгч дутагдаж, нүд бүрэлзэж хавдах шинж тэмдэг илэрч болно. Мөн линзнээс болж торлог бүрхэвч гэмтэж, зурагдаж болох талтай.
  • Зовхины үрэвсэлтэй болох магадлалтай. Энэ нь зовхины дотор доод хэсэгт үрэвссэн жижиг жижиг гүвдрүүнүүд үүсэхийг хэлнэ. Үрэвссэн зовхитой нүдэнд линз зүүхэнд өвддөг.
  • Нүдний хуурайшил бол контакт линз зүүдэг бүсгүйчүүдэд түгээмэл тохиолддог эмгэг. Энэ нь нүдэнд хангалттай нулимс байхгүй болсноос хуурайшиж, ямар нэг юм торсон мэт мэдрэмж төрөх, халуу оргих, улайх шинж тэмдгүүд илрэхийг хэлнэ.
  • Зарим хүн линзний харшилтай байж болно. Хэрэв линзийг зүүмэгц нүд огцом улайж байвал харшилтай байгаагийн шинж юм.
  • Линзээ зүүхээсээ өмнө ҮРГЭЛЖ гараа угааж занш. Мөн линзнээсээ хамаараад, тасралтгүй зүүж болох хугацаанаас нь хэтрүүлж болохгүй. Линзнийхээ савыг 3-6 сар тутамд нэг удаа сольж байгаарай.

Хиймэл сормуус нь ямар сөрөг талтай вэ?

  • Суулгасан хиймэл сормуус унахдаа төрөлх сормуусыг шингэрүүлдэг.
  • Сормуус суулгахаас нэг долоо хоногийн өмнө болон, суулгаснаас хойшх хоёр долоо хоногийн хугацаанд аспирин болон ямар нэг цус шингэлдэг эм ууж болохгүй.
  • Суулгаснаас хойш хэд хоног загатнаж болно.
  • Суулгасан сормуус бохирдсон тохиолдолд нүдэнд муугаар нөлөөлдөг.
  • Зовхи хэлбэрээ алдаж, гадагшаа эсвэл дотогшоо эргэснээр сормуусыг нүдний алим руу оруулж болно.
  • Сормуус суулгасан үедээ нүдээ байнга нухвал суулгасан үсний байр солигдож, эмх замбараагүй болж болно.
Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд