No menu items!
HomeНийгэмБусдын мартаж орхисон гар утсыг олж, бусдад худалдсан этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэв

Бусдын мартаж орхисон гар утсыг олж, бусдад худалдсан этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэв

-

Бусдын гээгдүүлсэн эд хөрөнгийг олж, завшсан этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.

Тодруулбал, иргэн “Х” найзуудтайгаа зоогийн газарт үйлчлүүлж байгаад тамхины өрөөнд иргэн “Г” мартаж орхисон IPhone12 promax загварын гар утсыг олж аваад, хэн нэгэнд мэдэгдэлгүйгээр өөртөө үлдээж, утсыг бусдад худалдан борлуулсан байна.

Эрүүгийн хуульд зааснаар гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол эрүүгийн гэмт хэрэгт тооцохоор заасан, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас иргэн “Х” уг гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж гэм буруутай эсэхийг шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

Гээгдэл эд хөрөнгө гэж аливаа этгээдийн санамсар болгоомжгүй үйлдлийн улмаас мартаж орхисон, хаягдаж, гээгдсэн эд зүйлийг хэлэх бөгөөд түүнийг олсон этгээд энэ тухайгаа зохих байгууллагад мэдэгдэх үүргийг хуулиар хүлээлгэсэн бөгөөд шүүгдэгч “Х” нь энэ үүргээ биелүүлэхгүйгээр өөрийн олсон гар утсыг дур мэдэн захиран зарцуулж, ашиглан шамшигдуулсан гэм буруутай гэж шүүхээс дүгнэв.

Энэ гэмт хэргийг үйлдсэн хүнийг 450,000-2,700,000 төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульд заасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүхээс шүүгдэгч “Х”-д торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шийдвэрийг бүтнээр нь ЭНДЭЭС үзэх боломжтой.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд