Туркийн хамгийн царайлаг 10 эрэгтэй жүжигчин

0
779

2022 оны царайлаг эрэгтэй жүжигчний санал асуулгад үзэгчдээс хамгийн өндөр санал авсан жүжигчдийн мэдээллийг хүргэж байна.

10. Чаглар Эртугрул

Чаглар Эртугрул бол Туркийн хамгийн царайлаг жүжигчин төдийгүй, шилдэг инженерүүдийн нэг юм. Түүний энгийн хэр нь дур булаам төрх нь олон хүний хайрыг татжээ. Тэрээр 2020 онд Туркийн хамгийн алдартай “Алтан эрвээхэй” кино наадмаас шилдэг эрэгтэй жүжигчин шагналыг, 2021 онд телевизийн олон ангит киноны шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг хүртэж байжээ.

9. Онур туна

Түүнийг дур булаам цэнхэр нүд бүсгүйчүүдийн анхаарлыг татдаг гэж болно. Тэрээр олон кино дүрүүдээрээ алдартай чадварлаг, залуу жүжигчин төдийгүй дуучин юм. 2011 онд Онур жүжигчний карьераа эхлүүлсэн бөгөөд Туркийн олон ангит кино болох “Хаят Девам Эдёр”-т тогложээ. Онур Туна гитар, төгөлдөр хуур тоглодог байна.

8. Бэрк Атан

Берк Атан бол Туркийн хамгийн царайлаг жүжигчин бөгөөд загвар өмсөгч юм. Тэрээр 2012 онд Туркийн шилдэг загвар өмсөгчөөр шалгарч байсан бол 2013 онд “Her Şey Yolanda” олон ангит киногоор жүжигчний гараагаа эхэлжээ.

7. Альп Навруз

Истанбулд төрж өссөн Альп Навруз бол Туркийн хамгийн царайлаг жүжигчин, загвар өмсөгч юм. Тэрээр Турк хэл, уран зохиолын мэргэжлтэй. Гэвч Навруз багаасаа жүжиглэх сонирхолтой байсан бөгөөд 2015 онд “Себеррут” кинонд гол дүрийг бүтээж жүжигчний гараагаа эхэлжээ.

6. Кыванч Татлытуг

Кыванч Татлытуг 1983 оны 10-р сарын 27-нд төрсөн, Туркийн жүжигчин, загвар өмсөгч, сагсан бөмбөгийн тоглогч билээ. Тэрээр Туркийн хамгийн өндөр цалинтай жүжигчин бөгөөд олон шагнал хүртэж байсан чадварлаг нэгэн юм. Тэрээр 2002 онд Туркийн шилдэг загвар өмсөгчөөр шалгарч байжээ.

5. Чагатай Улусой

Чагатай Улусой 2022 оны Туркийн хамгийн царайлаг жүжигчний тоонд багтжээ. Тэрээр Эмир Саррафоглугийн дүрээрээ алдартай бөгөөд энэ нь түүний анх тоглосон олон ангит киноны дүр аж. Түүнчлэн Чагатай Улусой Туркийн Netflix-ийн анхны цуврал болох “Хамгаалагч” киноны гол дүрд тоглож олон оронд алдаршсан байна.

4. Жан Яман

Жан 1989 оны 11-р сарын 8-нд Истанбул хотод төрсөн. Тэрээр айлын ганц хүүхэд. Түүний өвөө Югослав, эмээ нь Македон гаралтай. Жаныг 5 настай байхад эцэг эх нь салж, хүү ээж дээрээ өсжээ. Гэхдээ түүний аав хүүтэйгээ сайхан харилцаатай хэвээр байдаг аж. Түүний тоглосон алдартай кинонуудын нэг нь Туркийн романтик цуврал, Монголчуудын сайн мэдэх “Эртэч шувуухай”юм. Тэрээр уг кинонд Демет Өздемиртэй хамтран тоглосон байдаг.

3. Энгин Акюрек

Энгин Акюрек 1981 оны 10 -р сарын 12-нд Туркийн Анкара хотод төрсөн. Түүний аав нь төрийн түшээ хүн байдаг бол ээж нь хүүхдүүдийнхээ “баттай ар тал” болсоор иржээ. Тэрээр хамгийн анх “Yabancı Damat” хэмээх цувралд тоглож байжээ.

2. Бурак Озчивит

“Мөнхийн хайр”, “Аугаа зуун” киногоор бидний танил болсон жүжигчин Бурак Озчивит жагсаалтын хоёрт эрэмблэгдсэн байна. Бурак Мерсин хотод төрсөн бөгөөд түүнийг мэндэлсний дараахан гэр бүл нь Истанбул руу нүүжээ. Тэрбээр Истанбул хотын Мармарагийн их сургуульд орж, кино, дүрслэх урлаг, гэрэл зургийн факультетэд суралцсан байна. Суралцаж байх үедээ загварын тайзан дээр гарч, 2006 он хүртэл Туркийн хамгийн эрэлттэй эрэгтэй загвар өмсөгчдийн нэгд тооцогддог байв. “Туркийн шилдэг загвар өмсөгч” тэмцээнд хэд хэдэн удаа оролцож, 2003 онд түрүүлсэн байна.

1. Керем Бурсин

“Nubia” хэмээх сэтгүүлийн санал асуулгаар Карем Бурсин Туркийн хамгийн царайлаг жүжигчнээр шалгарч байв. Түүний тоглосон “Чи хаалгыг минь тогшлоо” цувралыг зарим уншигчид маань сайн мэдэх билээ.

Керем Бурсин Бостоны Эмерсон коллежийг төгссөн бөгөөд АНЭУ, Малайз, АНУ гэх мэт улс оронд амьдарч байжээ. Мөн тэрээр Сөүлд зохион байгуулагдсан олон улсын шилдэг жүжигчин шалгаруулах ёслолоос шилдэг эрэгтэй жүжигчин шагналыг хүртэж байсан авьяаслаг нэгэн юм.