No menu items!
HomeУлс төрО.Цогтгэрэл: Визийн нөхцөлийг хангаж байвал залуучууд гадагшаа дүрвэхийг хүсэж байна

О.Цогтгэрэл: Визийн нөхцөлийг хангаж байвал залуучууд гадагшаа дүрвэхийг хүсэж байна

-

УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.

Тус намын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Улсын төсвийг хэлэлцэж байгаа. Үүнтэй холбоотойгоор төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн нөхцөл байдал, ашигтай ажиллагааны талаар мэдээлэл сонслоо. Дараа нь МАН 2020 онд эдийн засгийн тухайд ямар амлалт өгч байсан, хэрэгжилт нь одоо ямар байгаа талаар мэдээлэл солилцсон.

МАН нийт 702 амлалт өгснөөс эдийн засаг гэсэн бүлэг нь 100 гаруй амлалттай. Эдгээр мөрийн хөтөлбөрүүд биелэх үгүй талаарх цаад үр дүн харагдаж байна. Өрийн дарамтгүй улс болгоно гэсэн амлалт хаана байна вэ? Газрын тосны үйлдвэр ашиглалтад оруулна гэсэн яасан бэ? 150 мянган ажлын байр бий болгоно гэсэн. Харин энэ ажлын байрыг Солонгосчууд бий болгож байх шиг байна. Визийн нөхцөлийг хангаж байвал залуучууд гадагшаа дүрвэхийг хүсэж байна. Ажил хийнгээ ядуурдаг тогтолцоо бий боллоо.

Ирээдүйн өв санд энэ жил орох ёстой 1.5 их наяд төгрөгийг улсын төсвийг нөхөхөд зориулж байгаа. Хөдөө аж ахуйтай холбоотой олон амлалт бий. 150 мянган тонн мах экспортолно гэсэн нь хаана байна вэ? Хоёр мянган тонн ч хүрэхгүй мах энэ онд гарсан. Махны үнэ унаж, малчид орлогогүй болсон. Үүний цаана маш олон амлалт байгаа. Бид бүхэн нэхэж ажиллана” гэлээ.

Харин УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Хөгжлийн Банкны энэ их өр зээлийг бүгдгийг нь АН-ын үе рүү чихэж байна. Сая УИХ нээлттэй сонсгол явуулсан. Энэ сонсголын материалыг Хөгжлийн Банк өөрөө бэлдэж өгсөн. 2012-2016 онд АН тогтвортой нэг удирдлагатай байсан. Харин МАН-ын үед таван жилийн хугацаанд таван дарга солигдсон. Зээл өгсөн хүмүүс нь буруутай. Өрийн дарамтыг бууруулах тал дээр яагаад аж ахуйн нэгжүүдтэй хамтарч ажиллаагүй вэ” гэв

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд