No menu items!
HomeНийгэмКолин Мендельсон: Янжуур тамхи нь 4,000 гаруй химийн хорт бодис агуулдаг

Колин Мендельсон: Янжуур тамхи нь 4,000 гаруй химийн хорт бодис агуулдаг

-

“Тамхигүй маргаашийн төлөө” ТББ-аас мэдээлэл хийлээ.

Тамхины эсрэг эмчилгээний мэргэжилтэн, Австрали улсын Тамхины хор хөнөөлийг бууруулах нийгэмлэгийн үүсгэн байгуулагч, эмч Колин Мендельсон: Тамхитай 40 жил тэмцэн ажиллаж байна. Учир нь олон өвчтөн тамхидалттай холбоотойгоор нас барахыг харсан. Тамхи татдаг ихэнх хүн тамхинаасаа гарах хүсэлтэй байдаг.

Янжуур тамхи бол хамгийн хор хөнөөлтэй бүтээгдэхүүний нэг. Янжуур тамхи татдаг гурван хүний хоёр нь эрт нас бардаг гэх судалгаа бий. Монгол Улсын хувьд тамхинаас гарах бүх бүтээгдэхүүн, боломжийг судалж үзэх хэрэгтэй. Янжуур тамхинаас гарах хүсэлтэй хүмүүс арай аюул багатай бүтээгдэхүүнээр солих замаар гарах боломжтой. Үүнд vape буюу электрон тамхи, никотин бохь, бусад никотин бүтээгдэхүүнүүд хамаарна. Янжуур тамхи нь 4,000 гаруй химийн хорт бодис агуулдаг.

Түүнчлэн энэ үеэр “Тамхигүй маргаашийн төлөө” ТББ-ын зөвлөх, хүний их эмч н.Эрхэмбаяр “Манай улсад тамхины эсрэг сурталчилгаа ихээр явж байгаа ч хангалттай үр дүн гарахгүй байна. Тиймээс Англи, Австрали улсаас мэргэжлийн хүмүүсийг урьж авчирсан.

Янжуур тамхинаас гарахын тулд олон улсад авч хэрэгжүүлж буй арга хэмжээний нэг нь никотины агууламжийг аажмаар бууруулах замаар тамхинаас гаргах явдал. Электрон тамхи нь энэ аргуудын нэг бөгөөд үүнийг сурталчлаагүйг ойлгох хэрэгтэй. Цахилгаан тамхидалтын тоо монгол залуучуудын дунд ихсэж байгаа. Үүнийг дагаад цахилгаан тамхи хортой гэсэн тэнцвэргүй, худал мэдээлэл гарах болжээ. Тэгээд гадуур хүмүүст “электрон тамхи муу, янжуур тамхиа татъя” гэх ойлголтыг өгөөд өгч байна” гэдгийг хэлсэн юм.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд