БНСУ хууль бус оршин сууж буй гадаад иргэдийг сайн дураараа нутаг буцах тохиолдолд өршөөл үзүүлнэ

0
179

БНСУ-ын Хууль зүйн яамнаас тус улсад хууль бусаар оршин сууж буй гадаад иргэдийг сайн дураараа нутаг буцах тохиолдолд өршөөл үзүүлэхээр болсноо зарлалаа. Тус өршөөлийн хугацаа 2022 оны 11-р сарын 7-ноос 2023 оны 2-р сарын 28-ны өдрийг хүртэл хүртэл үргэлжилнэ.

БНСУ-д хууль бусаар амьдардаг гадаадын иргэд өөрсдийн хүслээр нутаг буцах бол ямар нэгэн торгууль төлөлгүй, гадаад пасспорт дээрээ хар тамга даруулалгүй гарах боломжтой болж байгаа ажээ.