No menu items!
HomeХүмүүс10 баримт: Туркийн үзэсгэлэнт жүжигчин Ханде Эрчел

10 баримт: Туркийн үзэсгэлэнт жүжигчин Ханде Эрчел

-

“Чи хаалгыг минь тогшлоо”, “Хар сувд” киногоор үзэгчдийн танил болоод буй Туркийн үзэсгэлэнт, залуу жүжигчин Ханде Эрчелийг “10 баримт” буландаа онцолж байна.

Нэг. Ханде Эрчел 1993 оны арваннэгдүгээр сарын 24-нд төрсөн. Тэрээр энэ сард 29 нас хүрнэ.

Хоёр. Эрчел 2013 оноос эхлэн шоу бизнест идэвхтэй ажиллаж байгаа бөгөөд 2012 оноос загвар өмсөж, загварын агентлагуудтай хамтран ажиллаж эхэлсэн байна.

Гурав. Харин тэрээр 2014 оноос кинонд тоглож эхэлжээ. Түүний тоглосон “Aşk Laftan Anlamaz” хэмээх кино 2016-2017 онд дэлгэцнээ гарсан бөгөөд уг киногоор Эрчел олон оронд алдаршсан байна.

Дөрөв. Мэдээж түүний тоглосон алдартай киноны тоонд үзэгчдийн мэдэх “Хар сувд”, “Чи хаалгыг минь тогшлоо” кинонууд багтжээ. “Чи хаалгыг минь тогшлоо” кино нь Туркийн хамгийн өндөр үзэлттэй киноны нэг юм.

2017 онд Эрчелийн тоглосон “Хар сувд” нэртэй шинэ цувралын албан ёсны нээлт болсон. Уг цувралд залуучуудын хайр дурлалын харилцаа, тэдэнд тохиолдсон саад бэрхшээлийн тухай өгүүлдэг. Жүжигчин бүсгүй уг кинонд Хазал хэмээх бүсгүйн дүрийг бүтээсэн билээ. Харин түүний тоглосон “Чи хаалгыг минь тогшлоо” кино 2020 онд дэлгэцнээ гарч эхэлсэн байна.

Тав. Ханде Эрчел 2012 онд Туркийн гоо бүсгүй шалгаруулах тэмцээний тэргүүн байрыг эзэлж байсан бөгөөд L’Oreal, DeFacto брэндийн нүүр царай болж байв.

Зургаа. Эрчел Туркийн кино од, бидний мэдэх “Мөнхийн хайр” киноны гол дүр Неслихан Атагүлийн адил гоо үзэсгэлэн, хэв маяг, загварлаг байдлаараа олон үзэгчдийн хүндлэлийг хүлээсэн залуу жүжигчин юм. Тэрээр аэробик, сунгалтын дасгал тогтмол хийдэг бөгөөд энэ нь өөрийн бие галбир, жингээ барихад тус болдог гэсэн байна.

Долоо. Мэдээж алдартнуудын хувийн амьдралын талаар олон хүн сонирхдог. Эрчел хэсэг хугацаанд Туркийн кино жүжигчин Мерт Даймазтай болзож байжээ. Жүжигчид салсан тухай албан ёсны мэдэгдэл хийгээгүй бөгөөд зүгээр л олон нийтийн сүлжээгээр бие биеэ дагахаа больсон байна.

Үүний дараа түүнийг киноны хамтран тоглогчид болох Толга Сарыташ, Бурак Дениз нартай уулзаж байсан гэх мэдээлэл гарсан ч батлагдаагүй байна.

Харин бүсгүй 2018 онд өөрөөсөө 10 насаар ах поп дуучин Мурат Далкылычтай болзож эхэлсэн байна. Мурат жүжигчин Мерве Болугур хэмээх бүсгүйтэй өмнө нь гэрлэж байсан болов ч 2017 онд салжээ. Гэхдээ Эрчел, Мурат хоёр ч бас 2019 онд хоёр тийш болсон юм. Учир нь Эрчел 2019 оны нэгдүгээр сард ээжийгээ алдсан. 48 настай түүний ээж Эйлин Эрчел найман сар хорт хавдартайгаа тэмцсэн хэдий ч мөнх бусыг үзүүлжээ. Жүжигчин үүнээс болж, сэтгэлийн хямралд орсон нь хосуудын харилцаанд асуудал үүсгэсэн гэж хэвлэлүүд мэдээлсэн байна.

Найм. Харин бүсгүй 2021 онд “Чи хаалгыг минь тогшлоо” цувралд хамтран тоглосон жүжигчин Керем Бюрсинтай болзож эхэлжээ. Тэдний харилцаа нь эхэндээ цуу яриа төдий байсан ч хосууд хамт Мальдив руу аялж буйгаа хуваалцаж, харилцаагаа ил болгожээ. Гэвч Керем Бюрсиний төлөөлөгч хосуудыг 2022 оны гуравдугаар сард салсан гэдгийг мэдэгдсэн байна.

Харин энэ сарын 27-нд хосуудын хамт кофе ууж байгаа зураг, бичлэг олон нийтийн сүлжээнд гарсан бөгөөд фэнүүд нь тэд эргэн нийлсэн гэх таамаглалыг дэвшүүлээд байгаа аж. Мөн жүжигчин Керем Бюрсинаас сэтгүүлч тодруулахад” Одоохондоо энэ талаар яримааргүй байна” гэдэг тайлбар өгчээ.

Ес. Ханде Эрчел “Чи хаалгыг минь” тогшлоо цувралаар 2021 онд Туркийн таван кино наадмаас шилдэг эмэгтэй жүжигчин, шилдэг хамтрагч /Керем Бюрсиний хамт/, хамгийн их фэнүүдтэй олон ангит киноны хамтрагч /Керем Бюрсиний хамт/ зэрэг шагналуудыг хүртжээ. Үүгээр ч зогсохгүй тэрээр өмнө нь олон наадмаас шагнал хүртэж байсан авьяаслаг жүжигчин юм.

Арав. Тэрээр одоо удахгүй гарах шинэ кинон дээр ажиллаж байгаа бөгөөд тодорхой мэдээллийг хэлэх боломжгүй гэсэн байна. Ямартай ч удалгүй шинэ киногоор үзэгчидтэйгээ уулзах нь.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд