No menu items!
HomeХоол, шим тэжээлУтсан гахайн мах хорт хавдар үүсгэдэг

Утсан гахайн мах хорт хавдар үүсгэдэг

-

Утсан гахайн мах байнга идэх нь тамхи татсантай ижил сөрөг нөлөө үзүүлж магадгүй гэнэ. ДЭМБ-аас хүний биед хорт хавдар үүсгэгчид дээр хийсэн шинжилгээний дүнд утсан гахайн махыг хүнцэл, тамхи, архи зэрэг хорт хавдар үүсгэгчдийн жагсаалтанд багтаажээ. Энэхүү мэдээлэл нь ДЭМБ-ын 2015 оны аравдугаар сард нэгтгэн гаргасан хорт хавдар үүсгэгч бодис, хүнсний жагсаалтанд багтсан байна. Хавдар судлалын олон улсын агентлаг буюу IARC-ийнхний дэлхий даяар хийсэн 800 судалгааны дүн дээр уг жагсаалтыг шинэчилжээ.

IARC-ийн хийсэн судалгааны тайланд “хүнсэнд хэрэглэдэг утсан гахайн мах нь хорт хавдар үүсгэдэг гэдгийг батлах хангалттай нотолгоо бий. Гахайн махыг утаж боловсруулах явцад химийн нэгдлүүд үүсдэг. Тухайлбал N-nitroso нэгдэл, полислиотик нүүрстөрөгч агуулагддаг. Утаж улайлгах технологи нь гедроцикилийн үнэрт амин, бусад химийн бодис, агаарын бохирдлоос илэрдэг цикликсик үнэрт нүүрстөрөгчийг үүсгэдэг байна. Эдгээр химийн бодис нь хорт хавдар үүсгэгч гэдэг нь олон жилийн өмнө батлагдсан хэдий ч гахайн махыг утаж, улайлган боловсруулахад ашиглагдаж байгаа нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхүйц байна. Тиймээс ч утсан гахайн мах нь зохистой хүнс биш харин хорт хавдар үүсгэх эрсдэлт хүнсэнд багтана гэсэн үг” гэж тайлбарлажээ.

Англи зэрэг орны иргэд өглөөний цайндаа ихэвчлэн утсан гахайн мах хэрэглэдэг бөгөөд зарим нэрийн пицца, мөн зуушинд утсан гахайн махыг ихээр хэрэглэдэг. Хорт хавдрын өвчлөл дэлхий даяар нэмэгдэж буй нь хүнсний бүтээгдэхүүний боловсруулах технологиос ч хамаардаг гэдгийг утсан гахайн махны жишээ баталж буй юм.

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд