No menu items!
HomeУхаарахуйДотроо гээсэн зүйлийг гаднаас бүү хай

Дотроо гээсэн зүйлийг гаднаас бүү хай

-

Рабия бол хүний түүхэнд ховорхон эмэгтэй. Түүнтэй харьцуулж болох хэдхэн бүсгүй бий: Мийра, Тереза, Лэйла тэргүүтэн. Гэвч Рабия тэдэн дундаас ч хосгүй үнэт очир эрдэнэ мэт гялалздаг. Түүний билгүүн хараа цаглашгүй гүн. Хасан бол алдартай егүзэр боловч Рабиягаас хавгүй доор. Тэр хоёрын тухай олон түүх бий.

Нэгэн орой Рабия оромжиндоо сууж байв. Өглөө эрт Хасан түүн дээр иржээ. Нар дөнгөж ургаад, шувууд жиргэж, модод сэргэн бүжсэн тунгалаг өглөө байлаа. Тэрээр гадаа ирээд:

-Рабия, чи дотор юу хийгээд байгаа юм бэ? Гараад ирээч. Бурхан ямар сайхан өглөө бэлэглэж байгааг хараач гэж дуудахад Рабия инээгээд:

-Хасан минь дээ, гадаад ертөнц бол Бурханы бүтээл, дотоод ахуй бол Бурхан өөрөө. Чи яагаад дотогшоо орохгүй байгаа юм бэ? Тийм ээ, өглөө сайхан. Гэвч бүх өглөөг урладаг бүтээгчтэй яаж эгнэх вэ? Шувууд жиргэх мэдээж гоё. Гэхдээ Бурханы аялгуутай яаж дүйцэх вэ? Дотор байж л чи түүнийг хүртэнэ. Гадаад ертөнцтэй зууралдаж дуусаагүй л байна уу? Хэзээ чи дотогшоо орох хүн бэ? гэж хэлжээ.

Ийм түүхүүд бяцхан мөртлөө асар их утга учрыг агуулдаг.

Нэгэн орой Рабияг оромжныхоо гадаах гудамжинд юм эрсэн янзтай тонголзон байхыг хүмүүс хараад, ядарсан эмгэнд туслах гэж цуглав.

– Юу болов? Та юм эрж байгаа юм уу?

– Тиймээ, би зүүгээ гээчихлээ. Хүмүүс зүүг нь хайлцаж эхлэв.

– Рабия, энэ гудамж уудам, удахгүй харуй бүрий болох нь. Яг аль хавьцаа унагаснаа хэлж өгөхгүй бол тэр жаахан зүүг олоход хэцүү гэж хэн нэгнийг хэлэхэд Рабия:

– Тусалмаар байгаа бол зүгээр тусал. Үгүй бол больж үз. Элдэв долоон юм шалгаах хэрэггүй гэжээ. Түүнийг сонсоод бүх хүн эрлээ зогсоож:

– Юу гэсэн үг вэ? Хаана унагаснаа хэлэхгүй бол яаж танд туслах юм бэ? гэхэд Рабия:

– Зүүгээ би гэртээ унагачихсан юм гэж хариулав.

– Та чинь солиорчихоо юу? Гэрт унагасан зүүг яагаад гаднаас хайж байгаа юм бэ?

– Гэрт харанхуй, харин энд гэрэлтэй байна.

– Гадаа гэрэлтэй байсан ч энд хаяагүй зүүг яаж олох юм бэ. Гэртээ ороод гэрэл асааж хайхаас өөр зөв зам юу байна? гэж нэг хүнийг хэлэхэд Рабия инээд алдаад:

– Ялихгүй зүйл дээр ямар их цэцэн цэлмэг хүмүүс вэ? Наад хурц оюун билгээ хэзээ та нар дотоод амьдралдаа ашиглах юм бэ? Та нарын үргэлж эрэл хүсэл болж явдаг зүйл чинь дотор талд байдгийг би өөрийн туршлагаас ойлгосон. Амар амгалан, буян хишгээ та нар дотроо гээсэн мөртлөө гадна талаас хайж явдаг.

Нүдэнд үзэгдэж, гарт баригдах учраас л гадагшаа зүглэдэг биз. Гадаа гэрэлтэй болохоор тэр үү? Үнэхээр тийм ухаан сэхээтэй юм бол гэрлээ бариад дотогшоо ор л доо. Тэндээс та нар хайж байгаа зүйлээ олно гэж хэлээд гэртээ оржээ. Хүмүүс алмайрч зогссоор…

-ОШО: АГНИСТЫН ГЭГЭЭ

шинэ мэдээ

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д айлчилж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д ажлын айлчлал хийж байгаа юм байна. Тэрбээр Сөүл хотноо “Go Mongolia” аялал жуулчлалын үндэсний брэндийн арга хэмжээний нээлтэд оролцжээ. Айлчлалын үеэр тэрбээр...

Шувуу ажиллагааны хүрээнд Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ

Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан "Б"-г Серби улсаас олж, энэ сарын 27-нд авчирчээ. Түүнийг мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Уг этгээд...

ЕБС-ийн сургалтын агуулгатай уялдуулж, амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна

Хотын соёлыг төлөвшүүлэх хүрээнд амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад амьтдыг таниулах үйл ажиллагааг зохион байгуулж байна. Энэ хүрээнд өчигдөр нийслэлийн ерөнхий...

трэнд