No menu items!
HomeОнцлох үйл явдалТЦА: "E Police" апликейшнд ирүүлсэн зөрчилд урамшуулал олгохгүй

ТЦА: “E Police” апликейшнд ирүүлсэн зөрчилд урамшуулал олгохгүй

-

Иргэнээс “E Police” апликейшнд ирүүлсэн зөрчил бүрт 4000 төгрөгийн урамшуулал олгоно гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд тархлаа. Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад “Зөрчил мэдүүлсэн иргэнд тухайн зөрчлийн мөнгөн дүнгийн 10 хувийг урамшуулал болгоно олгох талаар хэлэлцэж байна. Одоогоор хэрэгжээгүй байна. Ер нь өдөрт “E Police” апликейшнд 600-700 мянган зөрчил ирдэг. Эдгээр зөрчлийн 400-500 мянган нь шийдвэрлэгддэг бөгөөд үлдсэн нь нотлох баримт хангалтгүй, зөрчилд тооцох боломжгүй гэх үндэслэлээр хаагддаг. Иймд иргэд зөрчил мэдүүлэхдээ чанарын шаардлага хангасан зураг апликейшн руу илгээгээрэй гэж хэлмээр байна” гэв.  

Т.Энхжаргал
Т.Энхжаргал
Zaag.mn сайтын сэтгүүлч

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд