No menu items!
HomeХүмүүсХүмүүс: Жүжигчин Т.Кармагийн амьдралын түүх

Хүмүүс: Жүжигчин Т.Кармагийн амьдралын түүх

-

Монголын кино урлагийн түүхэнд өөрийн гэсэн өнгө төрх, ертөнцийг бий болгож чадсан нэгэн бол жүжигчин Т.Карма. Түүнийг энэ удаагийн “Хүмүүс” буландаа онцолж байна.

Завхан аймгийн харьяат тэрээр 1956 онд төржээ. Бүрэн дунд сургуулиа Улаанбаатар хотод төгсөж, дараа нь УБДС-д элсэн орж, 1978 онд төгссөн байна.

Тэрээр 1975 онд оюутан байхдаа орчуулгын киноны жүжигчнээр Монголкино үйлдвэрт ажиллаж эхэлжээ. Анх УБДС-д сурч байхад нь түүний багш, найруулагч Н.Нямдаваа “Монголкино үйлдвэр”-т хэсэг хүүхдүүдийн хамт дагуулан ирж, орчуулж байгаа киноныхоо нэгэн залуу хүүхний дүрд дуу оруулах хүнийг сонгож авахаар шалгаж үзээд Т.Кармааг сонгож авчээ. Тухайн кино нь арван жилийн хүүхдүүдийн тухай орчуулгын кино байсан гэдэг.

Тэр үед Монгол кино үйлдвэрт залуу охины дуу хоолой байхгүй байсан болохоор Т.Карма гол дүрд нь дуу оруулахаар болжээ. Үүнээс хойш хичээлийнхээ зав чөлөөгөөр кинонд дуу оруулдаг болж, найруулагч Д.Чимэд-Осор гуай энэ охиныг алдаж болохгүй шүү гэж үйлдвэрийн удирдлагад саналаа оруулж байсан түүхтэй.

Т.Карма кинонд дуу оруулахаас гадна “Ховор хүмүүс”, “Сахиул уу, сахиус уу”, “Хачин хүн”, “Тань руу нүүж явна”, “Ацаг шүдний зөрөө” зэрэг 20 гаруй киноны гол болон туслах дүр бүтээжээ.

Тэрээр хамгийн анх найруулагч Н.Нямдаваагийн “Хоньчин Найдан” кинонд туслах дүрд тоглосон байна. Т.Кармагийн уран бүтээлийн ид оргил үе дээр Монголкино үйлдвэр задарсан нь түүнд хамгийн харамсалтай санагддаг ч олон арван монголын уран сайхны кинонд дуу оруулж, гадаадын 500 гаруй кинонд, телевизүүдийн орчуулгын кинонуудад  дуу оруулжээ.

Мөн тэрээр “Ховор хүмүүс” киноны Дүүриймаагийн дүрд анх тоглох санал авахдаа дургүй байсан гэдэг. “Ховор хүмүүс” уран сайхны киноны найруулагчаар Н.Нямдаваа ажилласан бол зураглаачаар Ж.Биндэр ажиллаж байжээ. Энэ талаар нэгэн ярилцладаа “Уг киноны зохиолыг анх Н.Нямдаваа багш аваад, инээдмийн кино хийхээр зориг шулуудаж л дээ. Тэгээд надад Дүүриймаагийн дүрийг өгсөн. Гэтэл би кино зохиолоо уншсан чинь дүр маань миний сэтгэлд огтхон ч хүрээгүй. Би өөрөө ассан дүрэлзсэн характертай хүн болохоор ассан дүр юм байх гэж бодсон чинь жирийн л нэг дүр байсан” хэмээн тэрээр дурьдсан байдаг.

Тэрээр урлагийн алтан үеийнхэн гэгддэг Н.Дагийранз, Д.Чимэд-Осор, Б.Дамчаа, Гавьяат жүжигчин Р.Дамдинбазар нартай ажиллаж явсан хүн.  Тэдгээр сайхан хүмүүстэй ажиллаж, хамт олон болж явсанаараа Т.Карма баярлаж явдаг тухайгаа ярьсан байдаг.

Түүний яг эд ажиллаж байх үед кино үйлдвэр задарсан. Зах зээлийн нийгэмд шилжихэд Хүүхэд залуучуудын театрын найруулагч И.Нямдаваа түүнийг театртаа урьсан ч ааш зан нийлэхгүй гэж үзэн татгалзжээ. Харин “Бэрс” хувийн дээд сургуульд багшлах урилгыг хүлээн авж, ажилласан ч цалин урамшуулал муу байсан учраас БНСУ-руу явж ажил хийхээр болжээ. Гэсэн ч хүний нутагт хар бор ажил хийх нь түүнд таалагдаагүй учир буцаж эх орондоо ирсэн байна.

Харин одоо тэрээр хэл яриа зүгшрүүлэх сургалт явууулдаг юм. Хэллэг, үг яриагаа сайжруулах гэсэн, зарим үсгийг ялгаж дуудаж чадахгүй байгаа 5-50 хүртэлх насныхан Т.Карма багшийн удирддаг сургалтыг зорьж ирдэг аж.

Эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ ярьж, харьцахдаа үг, өгүүлбэрээ хэлээ хазаж, буруу дуудан ярьдаг нь буруу хэвшил гэнэ. Энэ нь дөнгөж хэлд орж буй хүүхдэд сөргөөр нөлөөлж, зарим үсгийг нэг авиагаар дуудах, ялгаж хэлэхгүй байх дадалтай болгодог байна. Тэрээр өөрийнхөө хийж буй ажлуудаа эмхэтгэн “Хүүхдийн хэл яриаг засахуй”, “Ярианы уран чадвар”, “Уран илтгэл” гэсэн гурван ном гаргахаар төлөвлөж байгаа ажээ.

Жүжигчин Т.Карма ганц  сайхан охинтой. Харин түүний нөхөр нь дөнгөж 40 гаран насандаа бурхан болжээ. Түүний нөхөр ч сэхээтэн хүн байсан болохоор ганц охиноо боловсролтой, оюунлаг хүн болгохыг зорьсон байна. Түүний охин одоо Японы программ хангамжийн компанид мэргэжилтнээр ажилладаг ажээ. Тэрээр энэ тухай ярихдаа “Охинтойгоо үргэлж цахимаар харьцаатай байна. Намайг Японд очихоор охин олон гоё газар үзүүлнэ. Ер нь хүүхдээ зөв хүмүүжүүлсэн эцэг, эх насны эцэст жаргадаг л юм байна. Надад бол хүүхэд тэжээх зовлон байхгүй. Би бас хүүхдээрээ тэжээлгэхийг хүсдэггүй юм” гэжээ.

Түүний  тоглосон кинонууд:  

    1979 он – “Хоньчин Найдан” киноны  зарц бүсгүй

    1980 он- “Өнөр бүл” нарийн бичгийн дүр

    1983 он -“Сахиус уу, сахиул уу” кинонд Мөнхцэцэг

    1984 он -“Тань руу нүүж явна” киноны агент Бадарчийн эхнэр

    1985 он -“Ацаг шүдний зөрүү”

    1987 он -“Хүний хүн”- багш эмэгтэй

    1987 он -“Ховор хүмүүс” – Дүүриймаа

    1989 он -“Хачин хүн”-  Гэрэлийн дүр

    1994 он -“Намайг уучил” кинонд  Дуламаа дүрд тус тус тоглож байжээ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд