No menu items!
HomeЯрилцлага"Ажил олгогчийн буруугаас НДШ төлөгдөөгүй бол учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцна"

“Ажил олгогчийн буруугаас НДШ төлөгдөөгүй бол учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцна”

-

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлттэй холбоотой зарим асуултад НДЕГ-аас хариулт өгснийг сийрүүлэн хүргэж байна.

Нийгмийн даатгалын шимтгэл төлөх орлогын дээд, доод хэмжээ гэж юу вэ?

Засгийн газрын 2017 оны 251 дүгээр тогтоолоор нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж, тогтооход баримтлах сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тогтоосон байдаг. Даатгуулагчийн шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогын доод хэмжээ нь тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй (2020.01.01-ний өдрөөс 420 000 төгрөг), дээд хэмжээ нь уг доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлснээс ихгүй (2020.01.01-ний өдрөөс 4 200 000 төгрөг) байна.

Албан байгууллагад ажиллаж байгаад хүүхдээ асрах чөлөөтэй байгаа эхийн нийгмийн даатгалын шимтгэлийг хаанаас төлөх вэ?

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хүүхдээ 3 нас хүртэл асрах чөлөөтэй байгаа эхийн нийгмийн даатгалын шимтгэлийг аж ахуйн нэгж, байгууллага нь тухайн үед мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцон тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын санд төлнө.

Аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж буй тэтгэвэр авагч нийгмийн даатгалын шимтгэлээ хэрхэн төлөх вэ?

Тэтгэвэр авагч нь албан журмын даатгалд хамрагдан шимтгэл төлж ажиллаж байгаа хугацаандаа эрүүл мэндийн даатгалын болон ажилгүйдлийн даатгалын шимтгэл төлөхөөс чөлөөлөгдөнө.

Байгууллага цалингаас суутган авсан нийгмийн даатгалын шимтгэлийг харилцагч нийгмийн даатгалын байгууллагад хугацаанд нь шилжүүлж төлөөгүйгээс тэтгэврээ тогтоолгож чадахгүй 10 сар болж байна. Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ?

Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ”Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө” гэж заасан. Иймээс дээрх шалтгааны улмаас даатгуулагчийн хугацаандаа тогтоолгож чадаагүй тэтгэврийн хэмжээгээр буюу 10 сарын тэтгэвэртэй тэнцэх хохирлыг Нийгмийн даатгалын тухай хуулийн дээрхи заалт болон Улсын Дээд шүүхийн 2009 оны 47 дугаар тогтоолд заасны дагуу байгууллага нь бүрэн хариуцаж төлнө. Хэрэв байгууллага нь тэтгэврийн хохирлыг барагдуулахгүй байгаа тохиолдолд даатгуулагч нь уг хохирлыг тухайн байгууллагаар гаргуулахаар харьяалалын дагуу шүүхэд нэхэмжилж шийдвэрлүүлж болно.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд