No menu items!
HomeНийгэм"Осолд өртсөн охины талаар мэдээлэхийг ар гэрийнхэн нь зөвшөөрөхгүй байна"

“Осолд өртсөн охины талаар мэдээлэхийг ар гэрийнхэн нь зөвшөөрөхгүй байна”

-

2022 оны аравдугаар сарын 14-нд Ланд-200 автомашин хөлөглөсөн эмэгтэй жолооч хөдөлгөөнд оролцож байсан долоон машин мөргөж, явган зорчигч хоёр хүнийг гэмтээсэн. Харин цагдаагийн байгууллагаас энэ талаар мэдээлэхдээ, “Хоёр хүүхдийн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргийг шалгаж байна. Осолд өртсөн иргэн С-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол буюу зүүн өвдөг шарх, баруун шилбэ, зүүн өвдөгт зулгаралт, гэмтэл тогтоогдсон. Энэ нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт гарлаа. Энэхүү дүгнэлтэд тулгуурлан хохирогчийн ар гэрээс эрүүл мэндийн байгууллагаар нэмэлт шинжилгээг хүлээн, шинжээчдийг нэмэлтээр томилон ажиллаж байна” гэдгийг хэлсэн юм.

Тэгвэл албаны эх сурвалж, хүүхдийн биеийн байдлын талаар олон нийтэд мэдээлэл өгөхийг ар гэрийнхэн нь зөвшөөрөхгүй байгааг онцолжээ. Хүний эрүүл мэндийн байдлын мэдээлэл хувийн нууцад хамаарагддаг. Ийм учраас олон нийтэд мэдээлэл өгөхийг ар гэрийнхэн нь зөвшөөрөхгүй байгаа бөгөөд эмчилгээ хэвийн үргэлжилж байгаа аж.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Орон нутагт 300 мянган орон сууц барина

“Хот хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн арван тавдугаар хуралдаан төрийн ордонд боллоо. Хуралдааныг нээж Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга...

Төв аймгийн замд том оврын машин, автобус мөргөлдсөний улмаас 18 ажилтан гэмтэж, хоёр жолооч нас баржээ

38 ажилтныг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобус "ФАВ СА4250" загварын ачааны машин мөргөлдсөний улмаас хоёр жолооч нас барж, 18 ажилтан гэмтсэн осол өнөөдөр гарчээ. ОБЕГ-ын мэдээлснээр Төв аймгийн...

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

трэнд