No menu items!
HomeХэн юу хэлэвД.Нарансүх: Хүүхдийн цусанд хар тугалга их байгаа нь агаарын бохирдлоос шууд шалтгаалж...

Д.Нарансүх: Хүүхдийн цусанд хар тугалга их байгаа нь агаарын бохирдлоос шууд шалтгаалж байна

-

Хар тугалганы хордлогоос урьдчилан сэргийлэх олон улсын долоо хоногийг жил бүрийн аравдугаар сарын 23-29-ний өдрүүдэд зохион байгуулдаг. Энэ онд арав дахь жилийн ой тохиож байгаа бөгөөд “Хар тугалганы хордлогод үгүй гэж хэлье” аяны хүрээнд болж байна. Монгол Улсад хар тугалганы хэмжээ ямар байгаа талаар мэргэжлийн хүмүүс дараах мэдээллийг өглөө.

ЭМЯ-ны Хор судлалын ерөнхий мэргэжилтэн, Анагаах ухааны доктор, профессор С.Юндэн: Химийн зуун хэмээн нэрлэгдэж байгаа 21 дүгээр зуунд хар тугалгыг өргөн дэлгэр хэрэглэдэг болсон. Жишээлбэл, хар тугалгыг хэвлэлийн үйлдвэр, бензин, будаг зэрэг олон төрлийн зориулалтаар ашигладаг. Бензиний хольцын улмаас хар тугалганы хордлого гардаг. Түүнчлэн агаарт байх нүүрсний утаан дотор хар тугалганы найрлага бий. Энэ бүхэн нь манай улсад хамгийн элбэг тохиолддог хар тугалганы нөлөөлөл гэж хэлж болно.

Хар тугалганы хордлого нь ихэвчлэн тархи болон бөөрний үйл ажиллагаанд сөрөг нөлөөлөх замаар илэрдэг. Тэр дундаа хар тугалганы хурц хордлого нь тархины хүнд хэлбэрийн эмзэгшил үүсгэдэг. Улмаар толгой өвдөх, тархины хаван үүсэх, унаж татах, ухаан алдах зэрэг хүнд хэлбэрээр илэрдэг. Мэдрэл судал дагасан тохиолдолд үе мөчний өвчин түгээмэл илэрдэг. Удаан хугацаагаар хар тугалганы хордлого үргэлжилбэл бөөрний үйл ажиллагаанд ноцтой нөлөө үзүүлнэ.

Манай улсад хар тугалганы хэмжээг тодорхойлох лабораториуд нэлээн идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа.

Эрүүл ахуй, хор судлалын лабораторийн эрхлэгч, Анагаах ухааны доктор Д.Нарансүх: Манай улсад 1996 оноос эхлэн хүүхдийн цусан дахь хар тугалгыг тодорхойлох хэд хэдэн судалгаа хийгдсэн байдаг. Үүнээс харахад бага насны хүүхдүүдийн цусан дахь хар тугалганы хэмжээ дээд тал нь 29 микрограмм децилитр байна. ДЭМБ болон бусад олон улсын байгууллагуудын зөвлөмж хэмжээнээс 5-6 дахин их хэмжигдсэн үр дүнтэй байгаа юм.

Тухайлбал, Улаанбаатар хотын агаарын бохирдол ихтэй бүсэд амьдардаг хүүхдүүд болон харьцангуй бохирдол багатай бүсэд амьдардаг хүүхдүүдийн цусанд хар тугалга тодорхойлсон 2016 оны судалгаа бий. Үүнээс харахад манай улсын хүүхдүүдийн цусан дахь хар тугалганы хэмжээ дэлхий нийтэд мөрдөгдөж буй зөвлөмж хэмжээнээс хэтэрсэн үзүүлэлттэй байгаа юм.

Хүүхдийн цусанд хар тугалга их байгаа нь агаарын бохирдлоос шууд шалтгаалж байна. Хоёрдугаарт ундны ус, хүнсний бүтээгдэхүүн хадгалж буй сав, бусад хэрэгсэл бохирдлын гол эх үүсвэр болж буй. Мөн барилгын материалд ашиглаж байгаа хар тугалганы хэмжээг анхаарч үзэх шаардлагатай байна.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Орон нутагт 300 мянган орон сууц барина

“Хот хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн арван тавдугаар хуралдаан төрийн ордонд боллоо. Хуралдааныг нээж Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга...

Төв аймгийн замд том оврын машин, автобус мөргөлдсөний улмаас 18 ажилтан гэмтэж, хоёр жолооч нас баржээ

38 ажилтныг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобус "ФАВ СА4250" загварын ачааны машин мөргөлдсөний улмаас хоёр жолооч нас барж, 18 ажилтан гэмтсэн осол өнөөдөр гарчээ. ОБЕГ-ын мэдээлснээр Төв аймгийн...

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

трэнд