No menu items!
HomeОнцлохЖирэмсний эмнэлгийн хуудас бичигдэхээс өмнө тасралтгүй 6 сар НДШ төлсөн бол тэтгэмж...

Жирэмсний эмнэлгийн хуудас бичигдэхээс өмнө тасралтгүй 6 сар НДШ төлсөн бол тэтгэмж авна

-

Жирэмсний болон амаржсаны тэтгэмжтэй холбоотой иргэдээс ирүүлдэг нийтлэг асуултад НДЕГ-аас хариулт өгснийг хүргэж байна.

– Хүүхдээ харж байх хугацаандаа дахин төрвөл тэтгэмж олгох уу?

– Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191.3-д “хөдөлмөр эрхэлж байгаад хууль тогтоомжид заасны дагуу хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацаандаа дахин хүүхэд төрүүлсэн эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгоно” гэж заасан.

– Нийгмийн даатгал хоёр жил төлсөн. Жирэмсний тэтгэмж авахад сүүлийн 6 сар тасралтгүй төлсөн байх ёстой гэсэн байна. Энэ нь жирэмсэн болохоос өмнө 6 сар юм уу эсвэл лист авахаас 6 сарын өмнө гэсэн үг юм уу?

– Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь тасралтгүй төлсөн байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл жирэмсний эмнэлгийн хуудас бичигдэхээс өмнө дээрх хугацаанд тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн бол тэтгэмжийн эрх үүснэ.

– Гадаад улсад ажиллаж амьдарч байгаа эх жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ хэрхэн авах вэ?

– Гадаад оронд түр хугацаагаар амьдарч байгаа эхэд тухайн орны эмнэлгийн байгууллагаас олгосон жирэмсэн амаржсаны тодорхойлолтыг үндэслэн байнга оршин суух хаягийн бүртгэлтэй аймаг, дүүргийн нутаг дэвсгэрт орших эмнэлгийн байгууллагын эмнэлэг хяналтын комиссын хурлын шийдвэрээр жирэмсний эмнэлгийн хуудсыг олгодог журамтай.

– Жирэмсний эмнэлгийн хуудсаа хэзээ бичүүлэх вэ?

– Даатгуулагч эхэд жирэмсний 31-32 долоо хоногтойд хяналт тавьж буй эрүүл мэндийн байгууллагаас эмнэлгийн хуудсыг олгоно.

– Цэргийн алба хаагч эхийн жирэмсний, амаржсаны тэтгэмжийг хэрхэн олгох вэ?

Тухайн цэргийн алба хаагч эхийг ажиллуулж байгаа цэргийн анги, байгууллага нь хуульд заасны дагуу уг эхэд жирэмсний, амаржсаны тэтгэмжийг 12 сард авсан цалин хөлсний дунджаас 100 хувиар бодож, 4 сарын хугацаанд, ажлын өдрөөр тооцож олгоно.

– Хүүхэд асрах чөлөөтэй байсан даатгуулагч эх ажилдаа эргэж ороод 5 сар ажиллаад дахин жирэмсний тэтгэмж авахаар эмнэлгийн хуудсаа бичүүлсэн. Энэ тохиолдолд тухайн даатгуулагч эхэд жирэмсний, амаржсаны тэтгэмжийг хэрхэн бодох вэ?

– Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд тэтгэмжийн даатгалд даатгуулж шимтгэл төлсөн даатгуулагч эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс орлогын дунджаас тооцож олгоно гэж заасан.

Иймээс даатгуулагчийн эхийн жирэмсний тэтгэмж бодох сарын хөдөлмөрийн хөлс, орлогын дунджийг түүний тэтгэмжийн даатгалын шимтгэл төлж ажилласан 5 сарын хөдөлмөрийн хөлс, орлого, хүүхэд асрах чөлөө авахын өмнө тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн 7 сарын хөдөлмөрийн хөлс, орлого хоёрын нийлбэр дүнг 12 сард хуваах замаар тодорхойлж тэтгэмжийг бодно.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд