No menu items!
HomeХэн юу хэлэвБ.Пүрэвдорж: Давтагдсан тоогоор таван сая орчим хүн зөрчлийн хуулиар торгуулсан

Б.Пүрэвдорж: Давтагдсан тоогоор таван сая орчим хүн зөрчлийн хуулиар торгуулсан

-

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2022.10.12) хуралдаан 68.4 хувийн ирцтэйгээр 09 цаг 48 минутад эхэлж, таван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Тухайлбал, Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахаар холбогдох тогтоолын төслийг хэлэлцэв.

Уг төсөлтэй холбогдуулан хуралдаанд оролцсон гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн бол Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар, Д.Пүрэвдорж нар санал хэлэв.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 2017 онд батлагдсан Зөрчлийн тухай хуультай холбоотойгоор маш их асуудал нийгэмд бий болсон. Давтагдсан тоогоор таван сая орчим хүн зөрчлийн хуулиар торгуулсан байх. Зөрчлийн хуулиар иргэдээ торгож төсвөө бүрдүүлдэг болох нь.

Би 2020 оны сонгуулиар “Зөрчлийн тухай хуулиар заавал сануулдаг болгоно” гэдэг уриатай явсан. Засгийн газраас энэ хуулийг шинэчилсэн найруулгаар оруулж ирэхдээ “сануулдаг болно” гэж уриалж байна. Энэ бол заль. Манай Засгийн газар пи-ар хийж ажилладаг.

Хаврын чуулганы төгсгөлд оруулж ирээд одоо намрын чуулганаар хэлэлцэх эсэхээ хойшлуулах гээд явж байна. Наанаа гоё яриад, цаанаа Зөрчлийн хуулийн шинэчилсэн найруулга явуулах санаагүй байна. Ингээд л ард түмнээ торгоод, дарамтлаад байж байх санаатай л байна шүү эрх баригчид.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Орон нутагт 300 мянган орон сууц барина

“Хот хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн арван тавдугаар хуралдаан төрийн ордонд боллоо. Хуралдааныг нээж Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга...

Төв аймгийн замд том оврын машин, автобус мөргөлдсөний улмаас 18 ажилтан гэмтэж, хоёр жолооч нас баржээ

38 ажилтныг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобус "ФАВ СА4250" загварын ачааны машин мөргөлдсөний улмаас хоёр жолооч нас барж, 18 ажилтан гэмтсэн осол өнөөдөр гарчээ. ОБЕГ-ын мэдээлснээр Төв аймгийн...

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

трэнд