Б.Энхбаяр: Татварынхан одоо болно

0
189

Төрийн болон албаны нууцын тухай хууль батлагдсанаас хойш албаны нууцын тоо төрийн байгууллагуудад 10 дахин нэмэгджээ. Тиймээс төрийн болон албаны нууцтай холбоотой асуудлаар шүгэл үлээсэн харилцааг Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуульд оруулах саналыг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр илэрхийлэв. 

Тэрээр “Бүх сайд, агентлагийн дарга, төрийн өмчит компанийн захирлууд дуртай юман дээрээ албаны нууц гэсэн тамга дардаг. Бүх юмаа нууцалж хулгай хийж байгаа. УИХ-ын гишүүн Миний бие төрийн өмчийн компанийн хуулийн ажлын хэсгийн ахлагч. Тухайн байгууллагын орон тоо, бүтцийг асуухад албаны нууцын тамгатай ирүүлж байна. Тэр мэдээллийг гаргавал Эрүүгийн хуульд зааснаар 2-8 жилийн хорих ял авах юм биш үү? Тэгэхээр би ярьж чадахгүй. 

Нууц гэж дарж байгаа тамганы цаана хулгай байгаа. Нууцалж байгаа зүйл дээр шүгэл үлээлгэх ёстой. Ил байгаа зүйл дээр шүгэл үлээнэ гэж ямар юм байх вэ? Үүнийг урамшуулаад байх зүйлгүй”гэв.

Мөн тэрээр “Татварынхан одоо болно. Олон тэрбум төгрөгийн татвар тавьсан, гомдол гаргасан, маргаан үүсгэж байна гэдэг. Хэдэн тэрбум төгрөгийн акт тавигдсан, тэр актыг зөв, буруу гэж яаж шийддэг юм бүү мэд. Маш том дүнтэй татварын акт тавиад, маргаан үүсгэж байна гэж байгаад өөрсдөөсөө хамааралтай байлгаж байгаад юу хийдэг вэ? 

Татварын асуудал дээр шүгэл үлээж болохгүй гэдэг саналыг яахаараа татварынхан ирүүлж байгаа юм бэ? Авлига авах гэж байгаа юм уу? гэв.